Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хоёр сарын настай, Эрүүл мэнд спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилох нь
Эрүүл мэнд спортын сайдын суудал өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эзэнгүй болж гянданд хоригдсон өмнөх сайдыг нь ч чөлөөлөөгүй байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн ЭМСЯ-нд сайдыг нь томилохоор өчигдөр Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболдод чөлөөлөх, томилуулах бичиг хамт өргөн мэдүүллээ. Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Г.Шийлэгдамба АТГ-т баривчлагдаж, одоо гадуур шалгуулж байгаа.
Баригдсаныхаа дараа тэрээр өргөдөл өгч албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Өргөдлөө өгсөн ч УИХ-аар хэлэлцэж албан ёсоор чөлөөлөөгүй. Тиймээс томилуулах саналын хамт чөлөөлөх асуудлыг оруулжээ.
Харин томилогдох хүн нь салбартаа олон жилийн турш ажилласан туршлагатай нэгэн. Бид өмнө нь Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшүүлэхээр ярилцаж буйг мэдээлж байсан. Засгийн газраас санал болгохдоо Ц.Лхагвасүрэнг улсад 35 жил ажилласан гэж тодорхойлжээ. Тэрээр 1978-1979 онд Улсын Клиникийн төв эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт их эмч, 1979-1989 онд АУДС-ийн Эмгэг физиологийн тэнхимд багш, аспирант, 1989-2013 онд АУИС-ийн захирал, хичээлийн эрхлэгч, даргаар тус тус ажиллаж байсан 2013 оноос өнөөг хүртэл тус сургуульд зөвлөх профессороор ажиллаж байгаа аж.
Сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдээд байгаа ч эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болгох нь. Гэхдээ долоон сарын турш үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажилуулж, нэлээд шүүмжлэлд өртөөд энэ салбар сайдгүйгээр дараагийн УИХ, Засгийн газартай золгох нь. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгож, Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайдаар томилох хувилбар гарсан ч олон эсэргүүцэлтэй тулж, олон сар дуншсаны эцэст огт өөр хүний нэрээр оруулж ирсэн нь энэ.
Эрүүл мэнд спортын сайдын суудал өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш эзэнгүй болж гянданд хоригдсон өмнөх сайдыг нь ч чөлөөлөөгүй байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн ЭМСЯ-нд сайдыг нь томилохоор өчигдөр Засгийн газраас УИХ-ын дарга З.Энхболдод чөлөөлөх, томилуулах бичиг хамт өргөн мэдүүллээ. Эрүүл мэнд спортын сайдаар ажиллаж байхдаа Г.Шийлэгдамба АТГ-т баривчлагдаж, одоо гадуур шалгуулж байгаа.Баригдсаныхаа дараа тэрээр өргөдөл өгч албан тушаалаасаа татгалзаж буйгаа мэдэгдсэн. Өргөдлөө өгсөн ч УИХ-аар хэлэлцэж албан ёсоор чөлөөлөөгүй. Тиймээс томилуулах саналын хамт чөлөөлөх асуудлыг оруулжээ.

0 Сэтгэгдэл