БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Гэгээн муза 2016”-гийн II шатны шалгаруулалт үргэлжилж байна

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын цомнол “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгээр хэдхэн хоногийн өмнө эхэлсэн.
Өчигдөр Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын “Петр Пен ба далайн дээрэмчид” хүүхдийн жүжиг Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тавигдсан бол өнөөдөр Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа зохиолч Нина Мазурын “Хатагтай Капулетта” жүжиг ганцхан удаа тавигдах юм. Моно жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа тус жүжигт УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун тоглож байгаа. Сонирхуулахад, Орхон аймгийн ХЗТ-ын залуу жүжигчин Б.Эрдэнэхүү “Петр Пен ба далайн дээрэмчид” жүжгийн ахмад Хүүкийн дүрээр “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” шагналд нэр дэвшиж байгаа юм.
Найруулагч хийгээд жүжигчнээс ур чадвар, ухаан шаарддаг “Моно” жүжгийн төрөлд “Хатагтай Капулетта”-тай найруулагч Олег Юмовын “Өвгөн Тэнгис хоёр” жүжиг өрсөлдөж буй. Америкаас гаралтай нэрт зохиолч Э.Хэмингуэйн “Өвгөн Тэнгис хоёр” туужийг нэг хүний жүжгийн зохиол болгож, тэр дундаа сонгодог урлагаар дэлхийд тэргүүлдэг ОХУ-ын найруулагч Олег Юмов найруулан тавина гэхээр үзэгчдийн анхаарлыг татах нь мэдээж. Куба улсад Тэнгисийн эрэг сахиж амьдардаг, хижээл насны, загасчин эр Сантягогийн тухай өгүүлэх үйл явдлыг морин хуурын аялгуутай хүргэхээр уран бүтээлчид нь зорьж буй юм билээ. Хэдийгээр тайзан дээр аварга загас, далай тэнгис цэлэлзэхгүй ч тэдний оршин буй нь мэдрэгдэнэ. Үүгээр байгаль, хүн хоёрын хамтдаа оршин байгаа мөн чанарыг өгүүлэхийг зорьсон аж. “Бод доо. Хүн өдөр бүр сарыг үгүй хийх гэж хичээдэг. Сар тэднээс дандаа зугтдаг. Хэрвээ хүн өдөр бүр нарны хойноос хөөцөлдвөл яахав? Ямар ч гэсэн бид азтай хүмүүс шүү” хэмээн Э.Хэмингуэй зохиолынхоо гол санааг өгүүлсэн нь бий.

0 Сэтгэгдэл