БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК “Топ-100 аж ахуйн нэгж”-ийг 13 жил тасралтгүй тэргүүлжээ

МҮХАҮТ-аас жил бүр Монгол улсын Засгийн газартай хамтран “Монгол улсын шилдэг 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтыг явуулж, олон нийтэд зарладаг. Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 95 мянган аж ахуйн нэгж дундаас төлсөн татвар, нийт борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо, санхүүгийн үзүүлэлт зэргээрээ манлайлж эхний 100-д багтана гэдэг тийм ч амар бус. Ямар ч арын хаалгагүй, дан статистик, тоон үзүүлэлтээр дурайтал гарч ирдэг энэ шалгуурыг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимаас 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа бол үүний 13 жилд нь уг жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүлж иржээ. Энэ жилийн “Топ-100”-д банк, санхүүгийн байгууллага голдуу дээгүүр байр эзэлсэн нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Үнэхээр эдийн засаг, санхүүгийн байдал тогтворгүй байгаа, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн уналт урт хугацаагаар үргэлжилж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК хямралын эсрэг авч ажилласан арга хэмжээндээ дүнгээ тавиулж “Топ 100 аж ахуйн нэгжийг дахин тэргүүллээ. Топ-100 аж ахуйн нэгжийн тэргүүнд жагссан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ий талаарх сонирхолтой статистик дурдвал, тус үйлдвэр орон нутгийн төсөвт 123 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь Орхон аймгийн төсвийн байгууллагын ажилтнуудын 45 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр” улсын төвлөрсөн төсөвт 1,1 их наяд төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 32,5 тэрбум төгрөг нийтдээ 1,4 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд зөвхөн энэ мөнгөөр 1000 айлын сууц бүхий 28 орон сууцны хороолол барьж болох хөрөнгө ажээ.

0 Сэтгэгдэл