Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж өнөөдөр Чингисийн талбайд жагсана
Үндсэн хуулийн цэц улс төрийн нөлөөнд автаж, ижил маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцсэн цуглаан өнөөдөр 12.00-14:00 цагийн хооронд Чингисийн талбайд болно.

"Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн цуглаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлага, гишүүд оролцох юм. Тэд энэхүү цуглаанаар цэцийн дүгнэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ сонгуулийг шударга явуулахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго агуулж байгаа аж.
Сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН-аас Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бөгөөд өчигдөр Үндэсний аудитын газраас тус намын боловсруулсан мөрийн хөтөлбөр нь Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуультай нийцсэн тухай дүгнэлтийг албан ёсоор гардуулжээ.

0 Сэтгэгдэл