Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Өнгөрсөн үеэр аялуулах өнөө цагийн үзэсгэлэнд саатаарай


Э.ГАНЦЭЦЭГ


Өдгөө өндөр шилэн барилгуудын өнгө гэрэл, сүр бараанд дарагдаж үүх түүх нь “баларсан” навтгар дүнзэн байшин нийслэл хотын маань нэгэн буйдхан “булан”-д бий. Олны нүднээс далд шахуу оршин буй жижигхэн улаан байшинд нэгэн цагт нэрт эрдэмтэн, аялагч, зураач Николай Константинович Рерих аж төрөн сууж байв. Монголоос Шамбалын орныг хайж байсан гэх энэ хүний удирдсан экспедиц Панжабаас Сиккам, Кашмир, Ладах, Каракорум, Хотон, Камсгар, Куара шар, Өрөмч, Иртин, Алтайн уулс, Монголын хязгаар нутаг, Оръёот, Ганьсу цайдам, Төвд хүртэл аялсан гэдэг. Эдгээр өдрүүдэд тохиож буй ОХУ-ын Санкпетрбург хотын соёлын өдрүүдийн хүрээнд Николай Рерихийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг түүний гэр музейд дэлгэжээ. Үзэсгэлэнгээс түүхэн ховор, содон, сонин гэрэл зургуудыг тольдох боломжтой. Түүнчлэн соёлын өдрийн хүрээнд “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” үзэсгэлэн Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд маргаашийг хүртэл дэлгэгдэх юм. Үзэгчдийг ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн гар бичмэл болон модон барын номын сан хөмрөгөөс ховор ном, судрын зурагт хуудастай танилцуулж буй билээ.

Эдгээрийн дотроос 1893 онд Оросын Монгол судлаач эрдэмтэн A.M.Позднеев Бээжин хотноо очихдоо Юнхэ гүн сүмд амьдарч байсан түмэд ламаас авсан Түмэдийн Алтан хааны бичиг, хус модны үйсэн дээр хар өнгийн бэх, хулсан үзгээр бичсэн XVII–XVIII зууны үеийн судар, Хар хотын малтлагаар гарсан зээл авагсдын нэрс, тамганы дардас бүхий улаан буудайн зээлийг гэрчилсэн өрийн бичиг, Алтан ганжуур болон бэхэн Ганжуур, Молон тойны судар зэрэг XV-XIX зууны үеийн монголчуудын бичиг үсгийн соёлыг гэрчлэх ховор нандин судар, номыг онцолж болох юм.

Бурханы шашны сургаалыг хар эсвэл гүн хөх өнгийн гялгар цаас дээр алт,  мөнгөн бэхээр бичдэг уламжлал монголчуудад байж. Ном бүтээх энэ уламжлал Төвдөөс улбаатай хэдий ч энэтхэг, уйгур, монголчуудын дунд байсан соёл юм. Хөх өнгийн хуудастай, дөрвөлжин хүрээн дотор монгол бичгээр бичсэн судар маш ховор номын тоонд багтдаг аж. Энэ мэт монголчуудын бичиг соёлын үүх түүхийг харуулсан “Нүүдэлчин монголчуудын ном: цаг хугацаа, орон зай дахь аялал” үзэсгэлэнтэй маргааш, нөгөөдөр амжиж танилцаарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан