С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
Барилгын хөгжлийн төвийн инженер, мэргэжилтнүүд нийслэлд хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцаж, санал солилцов
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой
Монгол дуу оруулалттай “Чоно ба Хонь” нээлтээ хийнэ
Алс холын ид шидэт нэгэн нутагт орших жижигхэн тосгонд хонинууд өөрсдийн гэр бүлтэйгээ амар жимэр сайхан амьдарч байлаа. Хонинууд өөрсөдтэйгөө ойрхон тэдний аюулт дайсан, аймшигт чононууд амьдарч байгаа гэдгийг мэдээгүй байв. Харин энэ үед чонон сүргийн ахлагч тэтгэвэртээ гарах болсноор сүргийн шинэ ахлагчийг томилох хэрэгтэй болно. Ингээд ахлагч муу санаат Рагиер болон Саарал хоёрын дунд тэмцээн зохиосноор гурав хоногийн дотор шинэ сүргийн толгойлогчийг тодруулах болдог. Саарал энэ тэмцээнд ялж, мөн үзэсгэлэнт чоно Бианкаг өөрийн болгохын тулд хичээж эхэлнэ.
Тэр санамсаргүй тохиолдлоор ид шидтэн туулай Мамитай уулзах бөгөөд туулай саарал бүхнийг өөрчлөгч ид шидтэй ундаа өгснөөр адармаатай үйл явдал өрнөнө. Саарал хонь болон хувирч, маргааш өглөө нь хонинуудын тосгонд сэрнэ. Тэр эргээд чоно болох болов уу, эсвэл хонинуудыг аймшигт чононуудаас хамгаалж эхлэх болов уу. Энэ тухай өгүүлэх адал явдалт “Warner Bros pictures”, “DC Comics” продакшны бүтээл “Чоно ба Хонь” хүүхэлдэйн кино өнөөдрөөс эхэлж манай кино театруудаар монгол дуу оруулалттайгаар бяцхан хүүхдүүдэд хүрэх гэж байна. Орчуулгын найруулагчаар Б.Мөнх-Эрдэнэ ажилласан бол мэргэжлийн ур чадвар сайтай, орчуулгын киноны жүжигчид болох Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан болон М.Батмагнай, Т.Алтанчимэг, Ж.Идэрчулуун, Ө.Наранбаатар, Ж.Уламбаяр, Н.Ялалт нар дуу оруулснаараа онцлогтой. Ийнхүү дэлхий нийтийн багачуулын анхаарлыг зүй ёсоор татдаг хүүхэлдэйн кинонуудыг бид зөвхөн дүрсийг нь үздэг байсан цаг ард хоцорч орчуулгатайгаар, тэр бүү хэл дуу оруулалттайгаар үзэх сайхан завшаан тохиож буй нь энэ.

0 Сэтгэгдэл