96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Гурван жилийн өмнө поп хөгжим хаангүй болсон

Дэлхийн поп хөгжим гурван жилийн өмнө үгээр хэлэмгүй их гарз хохирол амссан билээ. Хэдийгээр тэр биднийг орхисон хэдий ч түүний уянгалаг аялгуу бидний зүрхэнд үүрд эгшиглэсээр байх болно. Түүний амьдрал од хүний жам ёсоор хэмжээлшгүй нэр алдар, түүнийг дагаад тэр хэмжээгээр хов жив дагасаар ирсэн. Попын хаан биднийг орхиод аль хэдийнэ бүхэл бүтэн гурван жил өнгөрчээ.
Энэ өдөрт зориулж түүний мянга мянган шүтэн бишрэгчид хайртай дуучнаа дурсан санаж байна. Тэдний нэг хэсэг бол түүний хүүхдүүд юм. Хамгийн гайхалтай попын хааныг дурсах хүндэтгэлийн ёслол дээр нэгэн зүйл анзаарагдсан нь гурван жилийн өмнө Майклыг оршуулах ёслолын үеэр олны нүдэнд бүрэг ичимхий харагдаж байсан гурван хүүхэд нь том болсон нь илт харагдаж байлаа. Алдарт дуучин ердөө 50хан насандаа хорвоог орхиж, түүний үхлийн шалтааныг эмийн тун хэтрүүлсэн хэмээн түүний эмч Конрад Муррей оношилсон билээ. Харин хэсэг хугацааны дараа энэ оношийг буруу хэмээн баталж одоо түүнийг хатуу дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа юм. Майклийн хүүхдүүдийн амьдрал аавынх нь үхлээс хойш огцом өөрчлөгдөж одоо харьцангуй олны нүдэн дээр гарах болсны жишээ нь том охин болох Парис билээ. Тэрээр саяхан Опрагийн шоунд өгсөн ярилцлагадаа түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, түүгээр барахгүй кинонд тоглох болсон тухайгаа илэн далангүй өгүүлсэн юм. Парис 2014 онд дэлгэцэнд гарах уран зөгнөлт “Гурван түлхүүр” хэмээх кинонд тоглохоор өнгөрсөн долоо хоногт гэрээ хийсэн юм.Харин дунд хүү Принцийн хувьд, тухайн үед сэтгэл санаагаар маш их унаж сургуулиа орхигдуулсан байж байгаад 2010 оны 9 сараас сургуульдаа явж эхлэсэн аж. Мөн аавынхаа дуулж, бүжиглэх авъяасыг нь өвлөөгүй хэдий ч загварт маш их дуртайгаа олон нийтэд дэлгэсэн билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард тэрбээр аавынхаа үхлээс хойш анх удаагаа үеэлүүдийнхээ хамтаар рекламанд тоглосон нь шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг амрааж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээлэл шуугиж байсан юм.

0 Сэтгэгдэл
зочин
амжилт гоё орчуулгууд байна
2012.07.09