БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
1072 ширхэг хувьцааг арилжих боломж нээгдээгүй
Б.АНАР
Сүүлийн өдрүүдэд “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцааг худалдаж авч байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл дунд иргэд маш их төөрөлдөж, цагдаагийн байгууллагаас өдөөн турхирч байгаа хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байсан юм. Өчигдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс болон Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор мэдээлэл өглөө.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүй гэж хэллээ. Хувьцааг арилжиж, мөнгө болгох бол Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо аль алинд нь бүртгүүлж, албан ёсны шийдвэр гарах учиртай юм байна. Гэтэл ямар нэг шийдвэр гараагүй байгаа учир хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй гэдгийг тэрээр тайлбарлалаа. Худал цуу ярианд автаж, хувьцаагаа арилжиж болно гэдэг ташаа ойлголттой хүмүүс явааг учирлав.
Харин Чингэлтэй дүүргийн цагдаагийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаа зарж байна гэсэн мэдээллийн мөрөөр шалгахад ямар ч нотолгоо, баримт олдоогүй гэж мэдээлэл өглөө. Зарим иргэний хэлснээр хувьцааг баталгаажуулахаар 5000 төгрөг авч данс нээсэн гэх боловч энэ нь хуурамч байсан аж.
2011 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Таван толгой”-н 1072 ширхэг хувьцаа эзэмших эрх бүхий данс нээх ажил эхэлжээ. Одоогоор Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээлгэсэн байна. Иргэд 1072 ширхэг хувьцааг баталгаажуулахын тулд брокер диллерийн компанид хандаж нээлгэх боломжтой. Энэхүү дансыг нээх 60 гаруй компани брокер диллерийн үйл ажиллагаа явуулдаг аж.

0 Сэтгэгдэл