96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Дэлхийд ганцхан үлдсэн “ЗААН” яст мэлхий нас баржээ
Эквадор улсын “Галапагос” үндэсний паркт амьдардаг дэлхийн хамгийн урт насалсан хамгийн ховор төрлийн яст мэлхий нас барсан тухай олон нийтэд мэдээллээ. Түүнийг үүрэндээ нас барсан байхыг хараад итгэж өгөхгүй хэсэг балмагдсан талаараа асрагч Фаусто нь ярьсан байна. Жорж яст мэлхий 100 насалсан төдийгүй дэлхийн хамгийн ховор төрлийн Пенти буюу заанан яст мэлхийний аймгаас цор ганцаараа үлдсэн байсан юм.
Түүний үр удмыг үлдээхийн тулд эмэгчин яст мэлхийтэй хээлтүүлэх хэд хэдэн оролдлого байгаль орчны шинжээчид хийсэн ч төдийлөн амжилт олоогүй юм. Жоржийг анх Унгар улсын шинжээчид Галапагос арлаас 1972 онд олжээ. Сонирхолтой нь, зөвхөн түүнийг харах гэж 180 мянган жуулчин жил бүр тус амьтны хүрээлэнг зорьдог гэсэн судалгаа байдаг. Жорж нас барснаар энэ төрлийн яст мэлхий бүрэн устсан бөгөөд шинжээчид түүний биеийг занданшуулан хадгалж үзмэр болгохоор ажиллаж байгаа юм.

1 Сэтгэгдэл
Н Сараана
Йим том яст мэлхий рүү ойртож болдог юм уу?та хөөрхөн юмаа
2024.11.28