Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, 31.12 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай тогтоол гаргалаа.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд орсон, сонгуулийн хууль тогтоомжийн талаарх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаас сонгуулийн хороодод өмнө нь ажиллаж байсан ажлын туршлагыг нь харгалзан томилсон байна.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод нь нийт долоогоос есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 аймаг, нийслэлд байгуулагдаж тэдгээрт төрийн 196 албан хаагч орж ажиллана.
Мөн тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулж, ажиллуулахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт үүрэг болголоо гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

0 Сэтгэгдэл