Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Пропорциональ тогтолцоо Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзлээ
Л.НОМИН
УИХ-ын сонгуулийн тухай хуульд 2011 онд томоохон өөрчлөлт орсон нь УИХ-ын сонгуулийг мажоритар тогтолцоогоор 48, пропорциональ тогтолцоогоор 28 суудал бүхий сонгуулийн хосолсон тогтолцоотойгоор зохион байгуулж явуулахаар хуульчилсан явдал байв.
Энэ тогтолцоогоор хамгийн их санал авсан АН 10 хүнээ, МАН ес, ИЗНН хоёр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг долоон гишүүнээ жагсаалтаар УИХ-ын гишүүн болгосон байдаг. Тэд дунд, Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ц.Нямдорж, С.Батболд, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү болон С.Оюун зэрэг улс төрийн өөр, өөрийн гэсэн өнгө төрхтэй эрхэм түшээд багтаж буй.
Энэ онд ч ялгаагүй, сонгуулийг 2012 оны жишгээр зохион байгуулах нь зөв гэж УИХ-ын гишүүд үзсэнээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тухайлбал, энэ хуулийн
• Долдугаар зүйлийн 7.1.1-д сонгууль хувь тэнцүүлсэн буюу пропорциональ тогтолцоотой байж болно
• 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт ... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно гэж заасан байгаа юм.
Гэвч, хуулийн дээрх хоёр заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн маргаан үүсгэснээр Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан болж, пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Ингэснээр хуулийн энэ хэсгийн үйлчлэл зогсч байгаа бөгөөд УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үлдээд байна.
Маргаан үүсгэсэн тал Сонгуулийн тухай хуулийн дээрх хоёр заалт нь Үндсэн хуулийн
• Гуравдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”
• Хорин нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”
• Хорин нэгдүгээр зүйлийн 3-т заасан “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно”
• Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзсэн юм.
Ингээд Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаар УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй, харин аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгч УИХ-ын гишүүнийг сонгох үзэл баримтлалыг тогтоосон хэмээн Үндсэн хуулийн цэц үзсэн юм.
Ингэснээр Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн, харин Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн юм.

0 Сэтгэгдэл