Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал хойшлов
Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх байсан боловч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тодорхой бус шалтгаанаар энэ хурлыг хойшлуулсан байна.

Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг  Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт  тавьсан гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Д.Дорлигжав сайдтай зөвшилцөж байж томилох ёстой албан тушаалтан нь ЦЕГ-ын дарга байдаг аж. Гэтэл Ерөнхий сайд анх 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилохдоо зөвшилцөөгүй байна. Сүүлийн үед хэтэрхий улстөржсөн байдлаар ажиллаж, хууль, дүрэм журмаа зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй зэрэг нь түүнийг огцруулах үндэслэл болж буй бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан