Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх хүсэлт тавьжээ
Супер хулгайч сайд
Б.АНАР
Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг чөлөөлөх асуудал оруулах тухай мэдээлэл гараад байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан үүргээс нь чөлөөлөх хүсэлт Хууль зүйн сайд Д.Дорлигжав тавьсан гэнэ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Д.Дорлигжав сайдтай зөвшилцөж байж томилох ёстой албан тушаалтан нь ЦЕГ-ын дарга байдаг аж. Гэтэл Ерөнхий сайд анх 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Р.Чингисийг ЦЕГ-ын даргаар томилохдоо зөвшилцөөгүй байна. Сүүлийн үед хэтэрхий улстөржсөн байдлаар ажиллаж, хууль, дүрэм журмаа зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй зэрэг нь түүнийг огцруулах үндэслэл болж буй бололтой.

Тиймээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг сануулжээ. Гэвч өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын ээлжит хурлаар оруулж ирээгүй учир Хуульзүйн сайд нь өөрийн эрх мэдлийн хүрээнд ЦЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хүсэлтээ тавьсан гэх мэдээлэл байна. Үүнийг нь энэ долоо хоногт Засгийн газрын ээлжит бус хуралдаан хийвэл оруулахаар төлөвлөсөн гэнэ. Харин Ерөнхий сайд өнөөдөр баруун гурван аймагт томилолтоор ажиллахаар болсон тул ирэх даваа гарагт угасуудлыг хэлэлцэх бололтой.

0 Сэтгэгдэл
Зочин
Сонирхолтой юм бна. Ямар учраас ажлаас чолоолох болсон бэ" ? Олигархуудад таалагдаагуй зуйлийг хийж дээ. Болиоч ээ! Лалрууд аа! Ард тумэн чинь сохор дулий биш шуу
2016.04.21
2016.04.21