БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Умард Солонгос жинсэн өмд, пирсингийг хориглолоо

Умард Сорлонгост энэ тавдугаар сард болох Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурлын үеэр залуучуудыг жинсэн өмд өмсч пирсинг зүүхийг түр хугацаагаар хориглосон байна. Эрх баригч намын их хурлын үеэр намын идэвхтнүүдээс бүрдсэн тусгай хэсэг гудамж талбайгаар эргүүл хийж барууны хэв загварын богино банзал, жинс, тод өнгийн фудболка өмсч, үсээ барууны янзаар засуулсан залуучуудын илрүүлэн захиргааны хариуцлага оногдуулах юм байна.
Умард Солонгосын засгийн газар барууны хэв загвар нь нутгийн залуучуудад тохирохгүй гэж үзсэнээс ийм шийдвэр гаргажээ.
“Ялангуяа хятадтай хил залгаа Умард Хамген болон Янгода мужуудад хятадын нөлөө их байна” гэж БНАСАУ-ын энэ төлөвлөгөөний тухайд японы хэвлэлүүд онцолжээ.
Энэ бол хүмүүсийн хувцаслалт, загварын талаар Умард Солонгосын эрх баригчдын гаргаж байгаа эхний шийдвэр биш. Төсөрхөн эрх баригчид эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд үсээ удирдагч Ким Чен Ун, түүний гэргий Ли Соль Жугийн маягаар засч байх ёстой гэсэн шийдвэр гаргасан юм.

0 Сэтгэгдэл
unshigch
hetsuu ch yumaada,omsoj zuichij ch bolohgui
2016.04.20