Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Мария Шарапова 29 нас хүрлээ
Оросын нэрт теннисчин Мария Шарапова 1987 оны энэ өдөр мэндэлжээ. Анх дөрвөн настайдаа теннисний цохиур гартаа барьж үзсэн түүнийг Орос нутгийн алс хязгаар Сибирийн унаган хүүхэд учир ойр тойрныхон нь багад нь Сибрийн Сирена гэж дууддаг байсан аж. Харин есөн настайдаа теннисний спортод анхлан суралцсан түүнийг чадварлаг теннисчин болгохын тулд аав, ээж нь бүхнээ зориулж, АНУ руу цагаачилжээ. Тэд охиноо АНУ-ын Флорида муж дахь Брэдентоны “Nick Bollettieri’s Tennis Academy”-д оруулсан нь дэлхийд нэртэй теннисчин болгож чадсан юм. 14 настайгаасаа эхлэн дэлхийн теннисний ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан тэрээр 25-тайдаа Лондонгийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Мария чөлөөт цагаараа дуулах, жазз хөгжим сонсох, загвар өмсөх дуртай. Тэрээр баян залуу оддын жагсаалтад хэдэнтээ бичигдсэн хамгийн чинээлэг тамирчдын нэгд зүй ёсоор ордог.
Харамсалтай нь, сүүлийн үед түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд цацагдсаар байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үед нь авсан шинжилгээнээс нь “meldonium” хэмээх бодис илэрсэн. Уг бодис нь Олон улсын газрын теннисийн холбооноос хориотой сэргээшийн жагсаалтад нэгдүгээр сард оруулсныг нь алдартай тамирчин маань мэдээгүйгээс болж асуудал үүссэн. Үүнээс нь улбаалаад өнгөрсөн сард “Nike” компани түүнтэй хийх гэж байсан 70 сая ам.долларын гэрээгээ хүртэл цуцалсан билээ.
Оросын нэрт теннисчин Мария Шарапова 1987 оны энэ өдөр мэндэлжээ. Анх дөрвөн настайдаа теннисний цохиур гартаа барьж үзсэн түүнийг Орос нутгийн алс хязгаар Сибирийн унаган хүүхэд учир ойр тойрныхон нь багад нь Сибрийн Сирена гэж дууддаг байсан аж. Харин есөн настайдаа теннисний спортод анхлан суралцсан түүнийг чадварлаг теннисчин болгохын тулд аав, ээж нь бүхнээ зориулж, АНУ руу цагаачилжээ. Тэд охиноо АНУ-ын Флорида муж дахь Брэдентоны “Nick Bollettieri’s Tennis Academy”-д оруулсан нь дэлхийд нэртэй теннисчин болгож чадсан юм. 14 настайгаасаа эхлэн дэлхийн теннисний ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан тэрээр 25-тайдаа Лондонгийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Мария чөлөөт цагаараа дуулах, жазз хөгжим сонсох, загвар өмсөх дуртай. Тэрээр баян залуу оддын жагсаалтад хэдэнтээ бичигдсэн хамгийн чинээлэг тамирчдын нэгд зүй ёсоор ордог. Харамсалтай нь, сүүлийн үед түүнтэй холбоотой таагүй мэдээллүүд цацагдсаар байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр сард болсон Австралийн нээлттэй тэмцээнд оролцох үед нь авсан шинжилгээнээс нь “meldonium” хэмээх бодис илэрсэн. Уг бодис нь Олон улсын газрын теннисийн холбооноос хориотой сэргээшийн жагсаалтад нэгдүгээр сард оруулсныг нь алдартай тамирчин маань мэдээгүйгээс болж асуудал үүссэн. Үүнээс нь улбаалаад өнгөрсөн сард “Nike” компани түүнтэй хийх гэж байсан 70 сая ам.долларын гэрээгээ хүртэл цуцалсан билээ.
0 Сэтгэгдэл
























