БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Оросын гоо бүсгүй Яна Добровольская багш болох мөрөөдөлтэй

“Оросын гоо бүсгүй-2016” үндэсний тэмцээний төгсгөлийн шатанд тус улсын 50 сайхан бүсгүй өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Тюмен нутгийн Яна Добровольская эзэлж алмаз, сувдаар чимиглэсэн цагаан алтан титмийн эзэн боллоо. Тэргүүн байрны шагналыг 2015 оны гоо бүсгүй Софии Никитчук гардуулан өгсөн байна.

Добровольская үүний зэрэгцээ 3,0 сая рубль, автомашины эзэн болж “Дэлхийн гоо бүсгүй” тэмцээнд оролцох эрхээр шагнуулж байгаа юм.
18 настай Яна 174 см өндөртэй, 85-62-88 гэсэн биеийн харьцаатай, 12 жилийн турш цэнгээнт бүжгээр хичээллэж байгаа гэнэ.

Тэрээр бүжгийн мэргэжлийн багш болж ирээдүйн аваргуудыг бэлтгэхийг мөрөөддөгөө энэ үеэр ярьжээ. “Мундаг багш болж ирээдүйн аваргуудыг бэлтгэх, үр хүүхэддээ үлгэр дууриал болсон сайн эхнэр болохыг мөрөөддөг” гэж тэрээр ТАСС-ын сурвалжлагчид ярьжээ.

0 Сэтгэгдэл