БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Судлаачид Леонардо да Винчийн амьд байгаа 35 хамаатныг олжээ

Италийн уран барилгач, зураач, эрдэмтэн Ленардо да Винчи өөрөө хүүхэдгүй хүн байсан болохоор түүний удам олон зууны тэртээ тасарсан гэж үздэг. Саяхан тохиосон түүний төрсний 564 жилийн ойгоор италийн судлаачид түүний төрөл төрөгсдийг хайж өнөөдөр түүний хамаатан болох 35 хүн амьд сэрүүн байгааг олж тогтоожээ.
Винчид байдаг музейн захирал Алессандро Веццози түүний хамтрагч Аньезе Сабато нар архивын бичээсийг хэдэн сарын турш судалж Леонардо да Винчигийн эцэг нотариатч Пьерогийн ургийн бичээсийг сэргээж чадсан байна. Энд бичсэнээр бол 1794 онд Сера Антонио Жузеппегийн нэг охиноос Леонардогийн эцэг төрж Микеланжело ди Томаза Корси гийн урагтай холбогдсон нь их зураачийн шууд өвөг болж байна гэж Виццози хэлжээ.

Эдний удам нь нэрт зураач, найруулагч, продюссер Франко Зефиррели гэнэ. Тэрээр Отторино Корсигийн хүү болж Винчид төрсөн, жинхэнэ нэр нь Жанфранко Корси юм байна. Ингэхээр тэрээр аугаа их Леонардо да Винчигийн төрөл болж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл