Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АН Мөрийн хөтөлбөрөө ҮЗХ-гоороо хэлэлцүүлэв
Т.ЦЭЛМЭГ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурал өчигдөр товлосон цагаасаа нэлээд хожимдож эхлэлээ. Хэд хоногийн өмнөөс л ҮЗХ хуралдах уу, үгүй юу гэдэг асуулт улс төрийн хүрээнд гараад байсан ч тэд цаг хугацаанд баригдахын эрхээр хурлаа хийв. Гэхдээ таамаглаж байсанчлан дуулиан шуугиан багатай, харьцангуй ажин түжин өрнөлөө.
Өнгөрсөн амралтын өдөр Их тэнгэрт АН-ынхан мөрийн хөтөлбөрөө хамтдаа сууж ярилцсан зураг бүхий мэдээлэл УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг твиттер худастаа нийтэлсэн. Тэр зурагт АН-ын бараг бүхий л фракцийн төлөөлөл байгаа харагдсан. Сөрөг хүчин нь өөр улс төрийн хүчинтэй эвсэх хамтрах яриа өрнүүлж өдрийг барж байх хойгуур харин тэд хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох сонгуульд барьж орох мөрийн хөтөлбөрөө нягтлав.
АН-ын дарга З.Энхболдын улс төрийн илтгэлийг дөнгөж эхлүүлээд хэвлэл мэдээллийнхнийг гаргаж, хаалттай горимд хурал шилжсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга нар мэдэгдэл хийнэ гэдэг “бор шувуу” нисгэсэн ч хурал мөрийн хөтөлбөрөө шинжлэх ажилд анхаарлаа хандуулсаар оройн 21 цагийг хүргэсэн. Дугаар шилжих мөчид 21:30 минутад АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж, мөрийн хөтөлбөрөө гишүүдээрээ хэлэлцүүлсээр байсан юм.
Т.ЦЭЛМЭГАрдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хурал өчигдөр товлосон цагаасаа нэлээд хожимдож эхлэлээ. Хэд хоногийн өмнөөс л ҮЗХ хуралдах уу, үгүй юу гэдэг асуулт улс төрийн хүрээнд гараад байсан ч тэд цаг хугацаанд баригдахын эрхээр хурлаа хийв. Гэхдээ таамаглаж байсанчлан дуулиан шуугиан багатай, харьцангуй ажин түжин өрнөлөө.

0 Сэтгэгдэл