Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН, МАХН хоёр сонгуульд эвсч орох нь тодорхой болжээ

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН хоёр эвсч орно гэдгээ нэг мөр шийдсэн бололтой.  Хоёр намын эвсэх асуудал хариуцсан ажлын хэсэг ням гарагийн орой  хуралдаж, сонгуульд эвсч орох тохироогоо хийсэн гэж байна. МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэх юм бол сонгуульд эвсч орж болох юм гэж  ярилцсан байна.  
Юутай ч УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх  МАН-ын  дөрөвдүгээр бага хурлын өмнө хоёр намын эвсэх, аль нам нь хэдэн суудал авахаа ярьж тохироод энэ хурлаараа хэлэлцэх гэж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
дэмжиж байна
Хамгийн их уншсан