Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Намууд хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх нь

2016 оны УИХ-ын сонгуульд бэлтгэж улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. 2015 оны сүүлчээр УИХ-ын баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар бол сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох тухай хүсэлтээ сонгууль болохоос 50-аас доошгүй хоногийн өмнө СЕХ-нд өгөх ёстой.
Ийм болохоор УИХ-ын сонгуульд оролцох намууд удирдах байгууллагын хурлаараа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах ёстой болж байна.
Ардчилсан нам ҮЗХ-ны хурлаа ирэх Бямба гарагт буюу энэ сарын 16-нд хийхээр төлөвлөжээ.
МАН-ын Бага хурал энэ сарын 18-нд болж сонгуулийн мөрийн хөтөлбөр, МАХН-тай эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах юм байна.
Харин ИЗНН-ын Үндэсний хорооныхон мөн 16-ны бямба гарагт “Корпрэйт” зочид буудлын хурлын танхимд хурлаа хийхээр товложээ. Энэ намын хувьд сонгуульд эвсэл байгуулан оролцохоор Хөдөлмөрийн үндэсний нам, МҮАН, Эх орон намуудаас тус намд санал ирүүлээд байгаа болохоор алинтай нь нийлж, эвсэх тухай сонголтоо бас ярилцах гэнэ.

0 Сэтгэгдэл