Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-ын дарга Н.Ганболд чөлөөлөгдөх өргөдлөө өгөв

Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд өнгөрсөн даваа гарагт албан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Ерөнхийлөгчид хандаж гаргасан өргөдөлдөө тэрээр “Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Н.Ганболд миний бие 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд одоо өөрийн хүсэлтээр Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ. Одоогийн байдлаар түүний хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан. АТГ-ын даргад төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй бол нэр дэвших эрхтэй. Нөхөн томилогдох тохиолдолд бүрэн эрхийн хугацааг 6 жилээр тооцож томилох аж.

АТГ-ын дарга хэн болох вэ гэдэг  таамаг янз бүрээр яваад эхэлсэн. АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцыг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл тарж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан