Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦЕГ: УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэсэн юм биш

Баянгол зочид буудалын орчим болоод байгаа үйл явдлын талаар  ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Баттулгыг сэжиглэн шалгаж байгаатай холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүний эзэмшлийн “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” ХХК-дад Эрүүгийн байцаан шийтгэх шийтгэх хуулийн дагуу, прокурорын зөвшөөрөлтэйгөөр санхүүгийн шалгалт хийх шаардлага гарсан гэнэ. Эдгээр компаниуд нь Баянгол зочид буудалд байрладаг юм байна. Энд нэгжлэг, шалгалт хийж байна. Түүнээс биш  УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэсэн хэрэг огт биш, энэ тухай асуудал байхгүй гэж мэдэгдлээ. Харин цагдаагийн албан хаагчдыг олноор нь дайчлан ирүүлсэн тухайд бол  шалгалт явуулах үеэр гарч болзошгүй үймээнээс сэргийлж хамгаалах үүднээс урьдчилсан арга хэмжээ авсан гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан