Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ

УИХ-ын ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын гадаад өр, Засгийн газрын өрийн талаар гишүүдэд мэдээлэл өгнө.

Хоёр долоо хоног тутамд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар УИХ-ын гишүүдэд танилцуулж, асуултад нь хариулдаг. Тэгвэл Хаврын чуулганы анхны мэдээллийн цагаараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улсын гадаад, дотоод өрийн талаар хөндөх болжээ.
Мөн ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлвлөсөн байна.
0 Сэтгэгдэл



















