Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
“Шударга ёс”-ыг гурван томилгоо хүлээж байна
ТА ХЭН НЭГНИЙ ТӨЛӨӨ БИШ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗААВАЛ ГУТЛЫН ЖАГСААЛД ОРОЛЦООРОЙ ТАНЫГ ӨМНӨӨС ТАНЫ ГУТАЛ ҮЗЭЛ БОДЛЫГ ИЛЭРХИЙЛНЭ
УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдсэн. Хэрвээ эвслээс одоо ганцхан гишүүн л гарчих юм бол эвсэл төдийгүй Засгийн газар задрах улс төрийн эгзэгтэй нөхцөл байдал үүсэх юм. Гэхдээ өчигдөр цомхон бүрэлдэхүүнээрээ хуралдсан эвслийн бүлэг “ийм аюул байхгүй” гэв. Эвслийн бүлгээс гарах тухай Л.Цог, Г.Уянга нартай санал нийлж байсан О.Баасанхүү гишүүнийг бүлгээс гарахгүй байх гэж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэлсэн юм.
Түүний хамтаар эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийсэн бөгөөд эвслийн бүлгийн даргын ажлаа өгөхөөр болжээ. Мөн өчигдөр бүлгийнхэн Л.Цог, Г.Уянга нарыг бүлгээс гарах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Нэгэнт, Л.Цог эвслээс гарч буй тул УИХ-ын дэд даргын суудлаа ч мөн өгнө. Тэгэхээр эвслийн бүлгийнхэн
1. УИХ-ын дэд дарга томилох
2. Бүлгийн дарга томилох
3. Эрүүл мэнд, спортын сайд санал болгож томилуулах гэсэн гурван томилгоо хийх нь.
Эрүүл мэнд, спортын сайдад МАХН-ын гишүүн бус Ц.Лхагвасүрэнгийн нэрийг Ерөнхий сайдад өгсөн тул Ч.Сайханбилэг бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д өргөн барих бол бусад томилгоог ирэх пүрэв гарагт багтаан дуусгахаар болжээ.

0 Сэтгэгдэл
2016.04.06