Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН: Хэнийг ч хамаагүй огцруулна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг алдаагаа засахгүй бол огцруулна гэж үгсэн хуйвалджээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын даргын зүгээс ээлжит бус чуулганыг удаа дараа зарласан нь зайлшгүй шаардлагатай хэлэлцэх асуудал биш юм. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганаар цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн нь УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг тавихаас аргагүй болгосон. Ийм учраас УИХ-ын даргыг огцрох ёстой гэсэн шаардлага хүргүүлэхээр болсон” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  үгэндээ Монгол Улсын гадаад харилцаа, аюулгүй байдалд хэтдээ ноцтой асуудал үүсгэж болохуйц хариуцлагагүй үг хэлсэн. Энэ үгээ залруулж хэлэхийг шаардаж байна. Хоёрт, өр зээлтэй холбоотойгоор миний бие болон МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд рүү дайрч давшилсан. Өөрсдийнхөө хөрөнгийг барьцаалж үндэсний хэмжээний үйлдвэр барихын тулд зээл авсныг мушгин гуйвуулж, олон улсын хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газрын төлөөллийн өмнө шившгээ хутгасанд харамсч байна. Хариуцлагагүй мэдэгдлээ засч залруулах бичгийг Засгийн газрын тэргүүнд хүргүүлнэ. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан