Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ерөнхий сайд Хонконгт уригджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад өнөөдрөөс баасан гараг хүртэл оролцох гэж байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр “Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь жил бүр болдог. Өнөө жил энэ чуулга уулзалтын 19 дэх жил нь болж байгаа. Энэ хугацаанд олон улсад нэр хүндтэй уулзалтад тооцогдох болсон. Ерөнхий сайд энэ уулзалтад ерөнхий илтгэгчээр уригдсан. Ерөнхий илтгэгч нь гол зочин гэсэн үг. Энэ утгаараа улсынхаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдал, Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа. Өмнө нь Япон, Тайланд болон Малайзын Ерөнхий сайд нар гол илтгэгчээр уригдаж байсан удаатай. Хөрөнгө оруулалтын уулзалтад оролцохоос гадна хоёр талын уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Хонконгийн бүс нутгийн захирагч болоод тус бүсийн Худалдаа аж үйлдвэрийн дарга нь Ерөнхий сайдад бараалхах төлөвлөгөө байгаа” гэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт болох Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад өнөөдрөөс баасан гараг хүртэл оролцох гэж байна.Энэ талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягаас тодрууллаа. Тэрээр “Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт нь жил бүр болдог. Өнөө жил энэ чуулга уулзалтын 19 дэх жил нь болж байгаа. Энэ хугацаанд олон улсад нэр хүндтэй уулзалтад тооцогдох болсон. Ерөнхий сайд энэ уулзалтад ерөнхий илтгэгчээр уригдсан. Ерөнхий илтгэгч нь гол зочин гэсэн үг. Энэ утгаараа улсынхаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдал, Засгийн газраас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэж байгаа. Өмнө нь Япон, Тайланд болон Малайзын Ерөнхий сайд нар гол илтгэгчээр уригдаж байсан удаатай. Хөрөнгө оруулалтын уулзалтад оролцохоос гадна хоёр талын уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байгаа. Хонконгийн бүс нутгийн захирагч болоод тус бүсийн Худалдаа аж үйлдвэрийн дарга нь Ерөнхий сайдад бараалхах төлөвлөгөө байгаа” гэв.
0 Сэтгэгдэл



















