Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монголын улс төр дэх хоёр оймс
Ардчилал, зах зээл, эдийн засгийн хямрал, ядуурал, өр зээл, уул уурхай, авлига.......Монголын улс төрд ийм үг ар араасаа хөвөрч, сайн үг сонсогдохоо болилоо. Харин улстөрчид ч улс орон хөгжиж байна, эдийн засаг тогтвортой байна гэсээр.
Үүнтэй хамт монголын улстөрд биет зүйл орж ирэн цуурайтсан нь оймс. Бүр хоёр шүү.

1.    Энхбаярын бараан оймс


2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө монголын цагдаа, АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулж Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрээс ннь баривчилсан. Айлын хаалаг андууран цөм цохисон, Н.Энхбаярын гэр байсан хүмүүсийг диван сандалтай нь хөмөрсөн зэргийг эс тооцводл экс-ерөнхийлөгчийг оймстой хөлийг нь гозолзуулан, газар хүргэлгүй авч яван машинд чихэн авч явсан билээ.

2.    Л.Наранбаатарын шивэртэй оймс

2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд өндөрлөсөн Монголын эдийн засгийн форумыг хааж УИХ-ын дарга З.Энхболдыг зүг хэлж байхад нь Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар гэгч “Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин Энхболд огцор” гэж хашгираад өмсч байсан оймсоо тайлан парламентын спикер лүү шидсэн байна.

Юутай ч монголын улс төр оймсоор баяжлаа. Харин улстөрчдийн амлаад байгаачлан иргэд нь юугаар хэзээ баяжих нь бүү хэл, хэвийн амь зуухыг  өнөөдөртөө хэн ч тодорхой хэлээгүй, ард түмэн ч шилний цаанаас оймс харж, чихэр долоож л байна.
0 Сэтгэгдэл
Togoo hagaravch dotroo,od bolj bval mongol huni ner hund hamaagui bolj, uuruu er ni mergejlin hun baij yu hiiv, eneni orond look itsenz zarsan gants bolov etgeedin nerig helsen chamaig voo er hurga gj heleh baisiim, naad spiker chn harin 1sh litsenz zaraagui baih,gevch daldig hardaggui blohoor mdhgui ym,gehdee busadtai ni haritsuulahad shudraga, shuluuhani tuil ni.Iim hunruu tegeed bas turin uh ordond deggui ongiroo zaluu mn bolohguishdee.
Хамгийн их уншсан