Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ээлжит бус чуулган өнөөдөр Цөмийн хаягдлын тухай хэлэлцэнэ
УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус  чуулган өнөөдөр хуралдаж  цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой гурван конвенц, нэг протоколд Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнтэй холбогдуулан Монгол Улс нутагтаа цөмийн хог хаягдал булшлах гэж байна, ээлжит бус чуулган хуралдуулж энэ асуудлыг сэмхэн шийдэх гэж байна хэмээн иргэний нийгмийн зарим байгууллага, иргэд хардаж байгаа. 

Олон улсын гэрээ конвенцод нэгдэн орж болохгүй гэх эрдэмтэн судлаач байгаа бол нөгөө талд харин ч орох ёстой, ингэх нь цөмийн хаягдлыг эх орондоо булшлуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлнэ  гэх төлөөлөл ч байна. Гэтэл бас  УИХ-ын зарим гишүүн ээлжит бус чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. 

Юутай ч Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан