Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Б.АНАР
Төрийн ордны гадаа МАХН-ынхан цуглаж, багагүй шуугиан дуулиан тарив. Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд МАХН-ынхан хуралдаж байна гэдэг мэдээлэл гарсан. Гэвч үнэндээ Шадар сайдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг байхад АТГ-аас зарлан дуудах өгсөн аж. Үүнийг нь баривчлахаар завдлаа хэмээн ойлгожээ. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалтад байдаг объект учир тэнд ямар нэг баривчилгаа болох ёсгүйг албаныхан хэлсэн. Харин АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэж тайлбарлалаа.
Тус албан бичигт АТГ-ын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан байна. Албан бичгийг Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан гэдгээ тэрээр хэлсэн байлаа. АТГ-аас Н.Энхбаярыг сэжигтнээр тооцож байгаа төдийгүй түүнийг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлэхгүй байна гэж үзжээ. АТГ хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж буй хэмээн мэдээлэлдээ дурдсан юм.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба баривчлагдаад хэсэг хугацаад хоригдсоны дараа батлан даалтад гарч, их хэмжээний төгрөг хандив хэлбэрээр намынхаа даргад өгсөн талаар мэдээлэл өгсөн. Үүний дараанаас намынх нь санхүүд шалгалт хийж, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг саатуулан шалгаж буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон бололтой.
Б.АНАРТөрийн ордны гадаа МАХН-ынхан цуглаж, багагүй шуугиан дуулиан тарив. Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд МАХН-ынхан хуралдаж байна гэдэг мэдээлэл гарсан. Гэвч үнэндээ Шадар сайдын өрөөнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг байхад АТГ-аас зарлан дуудах өгсөн аж. Үүнийг нь баривчлахаар завдлаа хэмээн ойлгожээ. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалтад байдаг объект учир тэнд ямар нэг баривчилгаа болох ёсгүйг албаныхан хэлсэн. Харин АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өчигдөр АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэж тайлбарлалаа.

0 Сэтгэгдэл