Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхбаяр, М.Энхсайхан нар сандрав

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын дэд дарга Л.Цог, Г.Уянга нар гарч буйгаа өчигдөр албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод МҮАН-ын дарга М.Энхсайхан нар тэднийг бүлгээс гарах гэж буйтай холбогдуулан хамтарсан мэдэгдэл гаргалаа.   
Тэд мэдэгдлээ аль нэг улс төрийн хүчин, хэн нэг улстөрчид хаяглаагүй ч, бүлгийн гишүүдийг сольсон тохиолдолд Засгийн газраас гарна гэдгээ мэдэгджээ.
 
Мэдэгдэл

“УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар УИХ дахь МАХН-МҮАН-ын  “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах тухай мэдэгджээ.
“Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа МАХН болон МҮАН-ын дарга нар дараах байр суурийг хамтдаа илэрхийлж байна. Үүнд:

1.    Хэдийгээр УИХ-ын гишүүн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах эсэх шийдвэрээ өөрөө гаргах нь түүний бүрэн эрхийн асуудал мөн боловч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, Г.Уянга нар энэ шийдвэрээ гаргахын өмнө эвсэл, намын удирдлага болон нөхөдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцолгүйгээр улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийж байгаад харамсч байна. 

2.    УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгийг тэмдэглэж байна. 

3.    MAXH-MYAН -ын “Шударга ёс” эвсэл тус эвсэлд багтаж байгаа улс төрийн намууд өнөөгийн хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодлого, байр сууриа баримталсан хэвээр байгааг мэдэгдэж байна.

4.    Хэрэв АН болон АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн аль нэгэн гишүүнийг солих, өөрчлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байна” гэжээ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан