БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Аватор” кинонд монгол дуу хулгайлсан гэнэ

Жеймс Кэмероны “Аватор” кинонд Пандор гаригийн хүн дүрст биетүүд гарах тэр хэсэгт монгол дуучин Б.Номин-Эрдэнийн дууны бичлэгийг звөшөөрөлгүйгээр ашигласан гэж Монголын Үндэсний телевиз үзэж байгаа юм байна. Үндэсний телевизийн сайтад бичсэнээр бол уртын дуучин Б.Номин-Эрдэнийг ардын урлагийн Шуранхай хамтлагт дуулж байхад нь 2008 онд нэгэн концертын нь дараа гадаадын нэг студиийн продюссер гэж өөрийгөө танилцуулсан нэгэн Монголд салбараа нээх гэж байгаа гэж уулзжээ. Тэрээр дууны нь бичлэгийг авна гээд студид дууг нь бичиж авсан байна. Харин тэр фонограммыг найруулагч Жеймс Кэмерон “Аватор” кинондоо ашиглачихсан байна гэнэ.
Энэ талаар Монголын үндэсний телевиз хоёр таамагдэвшүүлж байна. Нэг бол тэр бичлэгийг Кэмероны заавраар хийсэн, эсвэл кино бүтээгчид ёсзүгйгү тэр хүнээс бичлэгийг худалдаж авсан гэж үзэж байна.
Энэ талаар цаашид хэрхэх, шүүхэд заргалдах талаараа дуучин Номин-Эрдэнэ мэдээлээгүй байна. Дуучин Б.Номин-Эрдэнэ монгол ардын уртын дуу дуулж нэрд гарсан нэгэн гэнэ.
ОХУ-ын Чеченийн зохиолч Руслан Закриев “Аватор” кинонд өөрийнх нь “Нууц зэвсэг” зохиолын санааг ашигласан байна хэмээн 2015 оны арван хоёрдугаар сард Москва хотын Хамовничийн районы шүүхэд өргөдөл бичиж 10 сая доллар нэхэмжилж байсан удаатай.
Операторын ажил, шилдэг эффект, шидлдэг зураачийн номинацид “Оскар”-ын шагнал авсан “Аватор” кино нийтдээ 2,7 тэрбумын ашиг олсон юм хэмээн оросын lenta.ru сайтад бичжээ.

Жеймс Кэмероны “Аватор” кинонд Пандор гаригийн хүн дүрст биетүүд гарах тэр хэсэгт монгол дуучин Б.Номин-Эрдэнийн дууны бичлэгийг звөшөөрөлгүйгээр ашигласан гэж Монголын Үндэсний телевиз үзэж байгаа юм байна. Үндэсний телевизийн сайтад бичсэнээр бол уртын дуучин Б.Номин-Эрдэнийг ардын урлагийн Шуранхай хамтлагт дуулж байхад нь 2008 онд нэгэн концертын нь дараа гадаадын нэг студиийн продюссер гэж өөрийгөө танилцуулсан нэгэн Монголд салбараа нээх гэж байгаа гэж уулзжээ. Тэрээр дууны нь бичлэгийг авна гээд студид дууг нь бичиж авсан байна. Харин тэр фонограммыг найруулагч Жеймс Кэмерон “Аватор” кинондоо ашиглачихсан байна гэнэ.
Энэ талаар Монголын үндэсний телевиз хоёр таамагдэвшүүлж байна. Нэг бол тэр бичлэгийг Кэмероны заавраар хийсэн, эсвэл кино бүтээгчид ёсзүгйгү тэр хүнээс бичлэгийг худалдаж авсан гэж үзэж байна. Энэ талаар цаашид хэрхэх, шүүхэд заргалдах талаараа дуучин Номин-Эрдэнэ мэдээлээгүй байна. Дуучин Б.Номин-Эрдэнэ монгол ардын уртын дуу дуулж нэрд гарсан нэгэн гэнэ.

0 Сэтгэгдэл