Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Э.Эрдэнэжамьян: Г.Шийлэгдамба арчаагүй авлигач, Л.Цог харин шантаажлагч

МАХН-ын дарга Н.Энхбаярын улаан фэн З.Баянсэлэнгэ гэдэг хүүхэн түүний өмнөөс хоолой зангируулан хашгирч гудамжинд гандаж жагссаныхаа хариуд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болтол дэвшсэн.
Гэтэл одоо Э.Эрдэнэжамъян гэдэг хүн түүнтэй өрсөлдөн Н.Энхбаяр даргынхаа суганд хавчуулагдах сонирхолтой болон найдвартай өмөг түшиг нь болон дуугардаг болжээ.
Тэрээр Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд байхдаа бусдаас авсан мөнгөө хадгалж байснаа “Н.Энхбаяр даргад өгөх гэж байсан” гэснийг “Г.Шийлэгдамба гэдэг хүн бол хууль зөрчиж ямар нэгэн үйлдэл гаргчихаад эцэст нь нам руугаа чихэх ёсгүй. Өөрөө авилга авчихаад яг баригдаад, гардуулчихсан учир намдаа өгөх гэж байсан юм гэж хэлээд нэр цэвэр үлдэх гэсэн арга ядсан үйлдэл. Тэр хүн мөнгө аваад, намд хандивлах гэж байгаагаа бид нарт урьд нь хэлээгүй. Өнөөдөр харин ч хүн чанар гаргаж, журмын нөхөр минь, бүдэрсэн дээр нь түлхээд яах вэ, хөөрхий минь, эвий минь гээд байхад өөрийнхөө гэмт үйлдлийг намынхаа дарга руу чихэх гэж оролдож байна. Г.Шийдэгдамба бол арчаагүй муу авилгач. Бидэнд түүнтэй ярих юм байхгүй” гэж тайлбарлаа.
Харин УИХ-ын гишүүн Л.Цогийн тухайд “Л.Цог бол арчаагүй шантаажлагч. 2012 оны сонгуулиар хэний дэмжлэгээр, яаж гарч ирсэн билээ. Энэ хүн өнөөдрийг хүртэл намынхаа үйл ажиллагааны эсрэг явсан. Бүлэг ямар шийдвэр гаргана дандаа түүний эсрэг. “Нам байртай болох хэрэгтэй байна” гэж Л.Цог Н.Энхбаяр даргад хэлсэн. Тэгээд энэ байрыг нэг сая доллараар зуучилж олж өгсөн. Гэтэл АТГ-т хэрэг үүсгүүлээд, өөрийнхөө олж ирсэн, өөрийнхөө зуучилсан байрны асуудлаар залилангийн хэрэгт хутгаж аваад, гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь урвагч Л.Цог. Иймэрхүү урваж шарвасан, манай намыг хорлох гэж орж ирсэн шулмас шиг юмнууд зөндөө байгаа” гэсэн байна.

0 Сэтгэгдэл