Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хууль нь нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх, эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрхзүйн тулгуур баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай. Гэсэн хэдий ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох учиргүй хэмээн хуулийн төслийн танилцуулгад онцолжээ.
Энэ үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд 2000 онд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хэр үргэлжилж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг өргөн мэдүүлэх үеэрээр дурдав. Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах боломжийг бий болгох зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөл нь нийт хоёр зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэх болно хэмээн хууль санаачлагч үзжээ.

0 Сэтгэгдэл