Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Төрийн мэдээлэл” сэтгүүл 25 нас хүрлээ
“Төрийн мэдээлэл”  сэтгүүлийг Улсын Бага Хурлын Тамгын газрын зохион байгуулалтын хэлтсээс эрхлэн сар тутам гаргаж байхаар 1991 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 18 тоот захирамж гаргаж байжээ. Сэтгүүлийн анхны дугаарыг туршилтын журмаар 10000 хувь хэвлүүлсэн байна. Мөн 5000 ширхэгийг нь Ардын Их Хурлын депутат, Бага Хурлын гишүүд, улс, нам, олон нийт, хоршооллын төв байгууллагууд, номын сангуудад жагсаалтаар үнэгүй тарааж, үлдсэн хэсгийг холбоо, номын худалдааны байгууллагуудаар дамжуулан худалдахаар шийджээ.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн анхны дугаарт БНМАУ-ын Албан татварын хууль, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тухай, БНМАУ-ын Бага Хурлын тухай, БНМАУ-ын Засгийн газрын тухай зэрэг хууль болон Бага Хурлын тогтоол,  Ерөнхийлөгчийн зарлиг, Монголын парламентын бүлгэмийн ажлын айлчлалын тухай албан мэдээг тус тус нийтэлсэн байна.

Тухайн үед эмхэтгэлийн нэг дугаарын үнэ 4 төгрөг байсан юм. Харин өдгөө “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас эрхлэн гаргаж, төрийн байгууллагуудад тарааж, хэвлэл захиалгаар уншигчдад хүрдэг билээ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан