Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
С.Баярцогтод хариуцлага тооцохыг шаардав
“Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон төсөв, байгалийн баялгийн хувь заяаг шийдэж байна. Би үүний эсрэг явна...” гэж Т.Бат-Эрдэнэ гэх залуу өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн гомдлоо Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан О.Баасанхүүд өгсөн билээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүний гомдлыг Монгол Улсын прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлсэн байдаг. Оффшор бүст байрлуулсан нэг сая ам.долларынхаа эх үүсвэрийг бүрэн тайлбарлаж дуусаагүй, иргэдэд хариуцлага тооцох ганцхан зам байгаа нь сонгууль тул үүнийг ойртуулж, С.Баярцогтын мартагдсан сая ам.долларыг дахин сануулж байгаа гэж Т.Бат-Эрдэнэ хэлж байсан юм. Тэгвэл тэрээр өчигдөр АН-ын дарга З.Энхболд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарт С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай бичиг хүргүүллээ.
Энэ бичигт “АН-ын Үндсэн дүрмийн 1.2-т Ардчилсан нам нь Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх... улс төрийн байгууллага мөн гэж заасан байдаг. Гэтэл АН-ын итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа АН-ын гишүүн С.Баярцогт нь гадаад улсад нууц данс нээхдээ Монгол Улсын “Хятадын Монгол” гэж мэдүүлж, гарын үсгээ зурсан нь АН-ын үндсэн дүрмийн 1.2-ыг шууд зөрчиж байна” гэжээ.

Тиймээс С.Баярцогтод ногдуулсан шийтгэлийн хариуг ирэх сарын 11-ний дотор албан ёсоор өгөхийг шаардаж байгаа юм. Хэрэв хариу өгөхгүй бол нэр заан нийслэл буюу орон нутгийн сонгуульд санал өгүүлэхгүй байх кампанит ажлыг 21 аймаг, есөн дүүрэгт зохин байгуулна гэжээ.
zuv zuv
“Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон төсөв, байгалийн баялгийн хувь заяаг шийдэж байна. Би үүний эсрэг явна...” гэж Т.Бат-Эрдэнэ гэх залуу өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн гомдлоо Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан О.Баасанхүүд өгсөн билээ. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүний гомдлыг Монгол Улсын прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлсэн байдаг. Оффшор бүст байрлуулсан нэг сая ам.долларынхаа эх үүсвэрийг бүрэн тайлбарлаж дуусаагүй, иргэдэд хариуцлага тооцох ганцхан зам байгаа нь сонгууль тул үүнийг ойртуулж, С.Баярцогтын мартагдсан сая ам.долларыг дахин сануулж байгаа гэж Т.Бат-Эрдэнэ хэлж байсан юм. Тэгвэл тэрээр өчигдөр АН-ын дарга З.Энхболд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарт С.Баярцогтод хариуцлага тооцуулах тухай бичиг хүргүүллээ.Энэ бичигт “АН-ын Үндсэн дүрмийн 1.2-т Ардчилсан нам нь Монгол Улсын язгуур эрх ашгийг дээдлэн улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх... улс төрийн байгууллага мөн гэж заасан байдаг. Гэтэл АН-ын итгэлийг хүлээж төрийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа АН-ын гишүүн С.Баярцогт нь гадаад улсад нууц данс нээхдээ Монгол Улсын “Хятадын Монгол” гэж мэдүүлж, гарын үсгээ зурсан нь АН-ын үндсэн дүрмийн 1.2-ыг шууд зөрчиж байна” гэжээ.

Тиймээс С.Баярцогтод ногдуулсан шийтгэлийн хариуг ирэх сарын 11-ний дотор албан ёсоор өгөхийг шаардаж байгаа юм. Хэрэв хариу өгөхгүй бол нэр заан нийслэл буюу орон нутгийн сонгуульд санал өгүүлэхгүй байх кампанит ажлыг 21 аймаг, есөн дүүрэгт зохин байгуулна гэжээ.
0 Сэтгэгдэл
2016.03.17



















