Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн “Нүүдэлчдийн аялал жуулчлал” форум болно

“Нүүдэлчдийн аялал жуулчлал” дэлхийн форум ирэх есдүгээр сард нийслэл Улаанбаатар хотноо болно гэж Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифайтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Олон улсын аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид цуглах энэ форум есдүгээр сарынг 13-15-ны өдрүүдэд болох юм байна.

Монгол Улс энэ форумыг зохион байгуулснаар аялал жуулчлалаар тэргүүлэх орон болж  аялал жуулчлалын “Нүүдэлчдийн замаар аялъя” гэсэн брэнд бий болгох, аялал жуулчлалын шинэ шинэ бүтээгдхүүн бүтээх, олон улсын зах зээлд өрсөлдөх зорилго тавьж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан