БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Нохойтой бүжгийн анхны наадам энэ зун Москвад болно

Энэ зун ОХУ-ын нийслэл Москва хотноо болох Олон улсын нохойн World Dog Show 2016 үзэсгэлэнгийн үеэр Нохойтой бүжгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно гэнэ. Зургадугаар сарын 23-29-ны өдрүүдэд оросын нийслэлд болох энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 25 мянган нохой эзнийхээ хамт ирж аваргын төлөө өрсөлдөх юм байна.

Нохойн үзэсгэлэн үүний өмнө Итали, Финлянд, Унгар, Америк зэрэг улсуудад болж байсан ч нохойтой бүжгийн тэмцээн анх удаа болох гэж байгаа юм.
Одоогоор энэ үзэсгэлэн, бүжгийн тэмцээнд АНУ, Канад, Бразил, Филиппин, Конгийн бүгд найрамдах улсаас ирэхээ мэдэгдээд байгаа гэнэ. Төрөл бүрийн нохой эзнийхээ хамт бүжиглэх энэ тэмцээнд 80 “хос” оролцож 20 нь эцсийн шалгаруулалт орж өрсөлдөх юм байна.

Нохойтой бүжиг гэдэг бол нохой хүн хоёрын хөгжим, гоёмсог хувцас хосолсон тансаг үзүүлбэр. Үүний ачаар манай нийслэлийнхэн дэлхийн бараг бүх үүлдрийн нохдыг үзэх болно гэж зохион байгуулах комисс хэвлэлийн бага хурал дээрээ мэдэгджээ.
Энэ үзэсгэлэн, тэмцээний үеэр бас английн бульдог нохойны шоу болох юм байна. Орос болон Европын үзэсгэлэнгээс нэг биш удаа аваргын титэм зүүж байсан энэ үүлдрийн гоёмсог ноход улан хивсэн дээгүүр явж олонд гайхуулах гэнэ.
Энэ үеэр бас “хорлон сүйтгэгч нохой” хөтөлбөрийн хүрээнд албаны нохдын үзүүлбэр болж тэсрэх болон мансууруулах бодис дөрвөн хөлт "албан хаагчид" ур чадвар авьяасаа үзүүлэх юм байна.

0 Сэтгэгдэл