Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Олон улсын конвенцид нэгдэн орох асуудлыг зөвшилцөв
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай зэрэг протоколыг соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцсөн юм.
Жишээ нь, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталж, одоогоор 78 улс нэгдэн орсон юм байна. Тус конвенци нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг хангаж, тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хувь хүн, нийгэм болон хүрээлэн буй орчныг хамгаалах, цацрагийн болзошгүй ослын эсрэг үр ашигтай хамгаалалтыг бий болгож хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгаж, цөмийн төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах зорилготой юм байна. Манай улс уг конвенцид нэгдэж орсноор санхүүгийн ямар нэг үүрэг хүлээхгүй бөгөөд цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Ингээд конвенцид нэгдэн орох, конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн тухай болон шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай асуудал тус тус бүрээр санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов. Мөн эдгээр асуудлыг зөвшилцсөнтэй холбогдуулан зохих хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр боллоо.

0 Сэтгэгдэл