Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
ИЗНН-ын анхан шатныхан ан-тай Нэгдэхийг дэмжжээ
Иргэний зориг, ногоон нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал өчигдөр боллоо. Улс төр, нийгмийн өнөөгийн байдал болон намын шинэчлэл, залуучуудын оролцоо зэргийг хөндсөн илтгэлүүд тавьсан байна. Мэдээж энэ үеэр сонгуульд хэрхэн оролцох тухай ярилцаж, санал бодлоо солилцжээ.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг “Хүний хувьд 16 нас нь аав ээжийнхээ гараас гарч амьдралын алтан босготой золгосон, сонголтоо хийх гэж байгаа үе. Иргэн хүнээр бол үүрэг хариуцлага нэмэгдэж байна гэсэн үг. Иймд 16 жилийн ойгоо ажил хэрэгчээр тэмдэглэж, онол практикийн хурал зохион байгуулж байна. Өнөөдөр намын түвшинд гэлтгүй улс орны хэмжээнд ИЗНН хэрхэн ямар сонголт хийх нь вэ гэдгийг гаднаас харж байна. Иймээс гишүүд дэмжигчдээс гарах санал дүгнэлтийг цуглуулж, нэгтгэх түвшинд ярилцаж байна” гээд журмын нөхөддөө мэндчилгээ дэвшүүлсэн юм.
АН-тай нэгдэх шийдвэрийг орон нутгийн ИЗНН-ын үүрүүдээр хэлэлцээд дэмжигдээд эхнээсээ гарын үсэг зурж, баталгаажуулах шатандаа яваа. Харин Их хурлаараа эцсийн шийдвэрийг гаргах учир нэгдэн нийлэх асуудал эцсийн шийдлээ олоогүй гэнэ.

0 Сэтгэгдэл