Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
”Гуанжоу Эвергранд” дэлхийн хамгийн үнэтэй хөл бөмбөгийн клуб боллоо
Хятадын хөл бөмбөгийн "Гуанжоу Эвергранд" клуб өртгөөрөө “Реал Мадрид”-ыг гүйцэж түрүүлэн дэлхийн хамгийн үнэтэй клуб боллоо.

Мягмар гарагт "Гуанжоу Эвергранд" клубын хувьцааг Хятадын жижиг, дунд үйлдвэрүүдийн хувьцааг арилждаг улсын ерөнхий системээр /NEEQ/ арилжсан байна. Хятадын супер лигийн клубын өртөг 21.8 тэрбум юань буюу 3.35 тэрбум долларт хүрчээ.
“Forbes” сэтгүүлийн хамгийн үнэтэй клубуудын жагсаалтыг өнгөрсөн жил “Реал Мадрид” клуб тэргүүлж, хамгийн үнэтэй клуб болсон юм. Тус клуб 3.26 тэрбум доллароор үнэлэгджээ. "Гуанжоу Эвергранд" клубын өртөг 3.35 тэрбум доллар болсноор, Хятадын баг дэлхийн хамгийн үнэтэй клуб болж, Испанийн клубыг ардаа орхисон байна.
1954 онд байгуулагдсан "Гуанжоу Эвергранд" клубын ерөнхий дасгалжуулагч нь Бразилын шигшээ багийг 2002 оны дэлхийн аваргын тэмцээнд түрүүлүүлж байсан Луис Фелипе Сколари юм.

0 Сэтгэгдэл