Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
МҮАН-ынхан АН-тай нэгдэхгүй
Б.ШИРНЭН
Эрх баригчид УИХ дахь “Шударга ёс” эвслийг бүрдүүлдэг МҮАН болон ИЗНН-тай нэгдэх санал тавьсан. АН-ын хувьд энэ асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөрөө шийдвэрлэсэн бол МҮАН-ынхан шийдвэрээ гаргаж, ИЗНН асуудлыг хэлэлцсэн хэвээр байна.
Тухайлбал, МҮАН-ынхан АН-ын тавьсан саналыг судалж үзээд, намынхаа удирдах зөвлөлийн хүрээнд ярилцсан аж. Ингээд тус намын дарга М.Энхсайхан “Нэгдэн орох бололцоогүй. Харин хамтран ажиллах боломжтой” гэсэн хариуг өгчээ. Тиймээс хамтран ажиллах эсвэл тус нам дангаар эсвэл бусад намтай эвсэх асуудлыг намрын чуулган гэхэд шийдэх аж. Түүнээс гадна, Сонгуулийн тухай хуульд дөрөвдүгээр сарын 30 гэхэд намууд эвсэх эсэхээ Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэх талаар заалт байдаг юм.
Харин ИЗНН-ынхан эрх баригчидтай нэгдэж, цаашид АН гэсэн нэрээр явах уу, гэх шийдвэрээ сонгуулиас өмнө гаргах байх гэсэн хүлээлт нийгэмд бий. Учир нь, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, ИЗНН-ын дарга С.Оюун нар нэгдэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд З.Энхболд “сонгуулиас өмнө энэ ажиллагаа дуусах ёстой” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр ИЗНН-ыг төлөөлөн С.Оюун гарын үсэг зурсан ч тус нам дотор АН-тай нэгдэхгүй гэсэн хэсэг ч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар хуульд заасны дагуу тус намынхан хэлэлцүүлэг явуулж, шат шатны байгууллага шийдвэр гаргахыг хүлээж байгаа юм байна. Энэ талаар тус намын дарга С.Оюун “Орон нутгийн байгууллагууд энэ сарын 5-ны дотор хэлэлцүүлэг хийж саналаа өгөх ёстой. Харин энэ сард болох Үндэсний хорооны хурлаар намын их хурлын товыг зарлана. Энэ хурлаар АН-тай нэгдэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм. Мөн АН-тай нэгдэхгүй гэж байгаа тус намын аймаг, дүүргийн хороод асуудлыг шийдвэрлэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байгаа бололтой.
АН ГЭЖ ӨМХИЙРЧ ЯЛЗАРСАН НАМТАЙ ХЭН ХАМТАРАХ ВЭ ДЭЭ ЗАЙЛУУЛ. БҮХ НАМУУД ЭНЭ НАМААС ЗАЙГАА БАРЬЖ БАЙНА. ОДОО АН ОРЬ ГАНЦААР ҮЛДЭЖ ИРЭХ СОНГУУЛИАР НАМААРАА ӨВДӨГ ШОРООДНО.
Б.ШИРНЭНЭрх баригчид УИХ дахь “Шударга ёс” эвслийг бүрдүүлдэг МҮАН болон ИЗНН-тай нэгдэх санал тавьсан. АН-ын хувьд энэ асуудлыг Гүйцэтгэх зөвлөлөөрөө шийдвэрлэсэн бол МҮАН-ынхан шийдвэрээ гаргаж, ИЗНН асуудлыг хэлэлцсэн хэвээр байна.
Тухайлбал, МҮАН-ынхан АН-ын тавьсан саналыг судалж үзээд, намынхаа удирдах зөвлөлийн хүрээнд ярилцсан аж. Ингээд тус намын дарга М.Энхсайхан “Нэгдэн орох бололцоогүй. Харин хамтран ажиллах боломжтой” гэсэн хариуг өгчээ. Тиймээс хамтран ажиллах эсвэл тус нам дангаар эсвэл бусад намтай эвсэх асуудлыг намрын чуулган гэхэд шийдэх аж. Түүнээс гадна, Сонгуулийн тухай хуульд дөрөвдүгээр сарын 30 гэхэд намууд эвсэх эсэхээ Сонгуулийн Ерөнхий хороонд мэдэгдэх талаар заалт байдаг юм.
Харин ИЗНН-ынхан эрх баригчидтай нэгдэж, цаашид АН гэсэн нэрээр явах уу, гэх шийдвэрээ сонгуулиас өмнө гаргах байх гэсэн хүлээлт нийгэмд бий. Учир нь, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, ИЗНН-ын дарга С.Оюун нар нэгдэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд З.Энхболд “сонгуулиас өмнө энэ ажиллагаа дуусах ёстой” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр ИЗНН-ыг төлөөлөн С.Оюун гарын үсэг зурсан ч тус нам дотор АН-тай нэгдэхгүй гэсэн хэсэг ч байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар хуульд заасны дагуу тус намынхан хэлэлцүүлэг явуулж, шат шатны байгууллага шийдвэр гаргахыг хүлээж байгаа юм байна. Энэ талаар тус намын дарга С.Оюун “Орон нутгийн байгууллагууд энэ сарын 5-ны дотор хэлэлцүүлэг хийж саналаа өгөх ёстой. Харин энэ сард болох Үндэсний хорооны хурлаар намын их хурлын товыг зарлана. Энэ хурлаар АН-тай нэгдэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн юм. Мөн АН-тай нэгдэхгүй гэж байгаа тус намын аймаг, дүүргийн хороод асуудлыг шийдвэрлэхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байгаа бололтой.
0 Сэтгэгдэл
2016.03.05



















