Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮН-ын Төв хороо жинхнээрээ хуралдаж эхэллээ

ХҮН-ын Төв хороо өчигдөр хуралдаж намын дарга, УИХ-ын гишүүн  С.Ганбаатараа огцруулж Б.Найдалааг даргаар сонголоо гэсэн.
Гэсэн ч С.Ганбаатар дарга нь намын дарга хэвээрээ байгаа, энэ хурал бол ХҮН-ын Төв хорооны албан ёсны хурал биш, хэсэг хуйвалдагчийн ажил гэсэн. Жинхэнэ Төв хороо пүрэв гарагт хуралдана гэж байлаа.
Үнэхээр өнөөдөр өглөө ХҮН-ын Их хурлаараа байгуулсан албан ёсны Төв хороо өнөөдөр хуралдахаар одоо ажлаа эхэлж байна. ХҮН-ын Төв хороо нийтдээ 58 гишүүнтэйгээс одоогоо 40 гаруй төлөөлөгч ирсэн байна гэлээ.
Энэ хурлаар С.Ганбаатар энэ намын дарга хэвээрээ юү, огцорсон уу гэдгийг албан ёсоор тодорхойлох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан