Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.Гангаамаа: Уул нүдтэй, чихтэй
Estoi uneniig xellee.Uxamsariin doroitold orson yumnuud yamar ikh boloo be ex orond min.
uul ovoogoo zuv dahij bai unen l helsen baina
ҮХСЭНЭЭ ХИЙЖ ОВОО БУЗАРЛАЖ ЯВНАА
Гангаамаа шиг зориг зүрх ухаантай хүүхнүүдийг их хуралдаа гаргах юмсан даанч хайран юм даа хар хэрүүлтэй ордонд сууж таргалж стрессдэж муу нэр олж байснаас эх дэлхийдээ эрх дураараа шувуу шиг дэвж яв даа ибд нар аль дургүй хүнээ сонгож таргалуулж муулж зовоож байя
Бурхан Халдун уулын оргилд хаясан хогны зургийг хараад хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө дүгнэн хэлэлцэж байна. Тэдний дундаас уулчин, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаагийн бичсэн мэдээллийг бид энэ удаагийн “Фэйсбүүк” буландаа онцоллоо.

“Миний бие уул овоо, тахилга,өргөл барьцын талаар мэдлэг хомс нэгэн. Гэвч олон жил энэ тухай бодож бусдад өөрийн санаа бодлоо хэлж, хувийн зарчмыг мөрдөж ирсэн. Энэ нь өөрийн үзэл бодлоо бусдад тулгах санаа ер биш гэдгийг тунгаан болгооно биз дээ.Сүүлийн үед байгалийн унаган төрх гэж ярьсан хэрнээ энд тэнд овоо босгож, суврага барьж, эрээ цээргүй зам мөрөө гаргаж, нэр усаа сийлж, хүчит техник хүрч болох цэг бүрт хөрсийг нь эргүүлж үнэхээр дэлхийд байхгүй гайхамшигтайгаар бид байгалиа хайрлаж байна. Алд алд хоргой торго, хадаг яндар овоонд хөглөрч, хаа сайгүй мөнгөн тэмдэгт салхинд хийсч, шил шилээр сөн түшиж,сав саваар сүү өргөж, уут уутаар амттан өрж, нугаар цаас хөглөрч байна. Уул усны хишиг хүртэхийн төлөө, өөрийгөө бас бусдыгаа даатгахын төлөө, түүгээрч зогсохгүй газар шороондоо хайраа түгээж хайртайгаа харуулах, мэдрүүлэх гэж хөл алдан, хүч үзэн, цаг заран хичээж л явна даа бид.
Миний зарчим таныхтай агуулгын хувьд адил, хэлбэрийн хувьд арай өөр.
Тухайн уул ус,газар шороондоо сөгдөн мөргөж,ивээл буяныг нь гуйж байгаа бол савдаг нь болсон ард түмнийг нь баярлуул. Хоргой торго баримаар бол овоонд бус хормойд нь цэцэг шиг өсч яваа залуу бүсгүйн хуримын гоёлыг даачих. Савтай сүүнийхээ дээжийг хангай дэлхийдээ өргөчихөөд үлдсэнийг овоон дээр тавих биш бэлд нь насыг элээж суугаа бууралд нэгэн өглөөний аяга цай болгочих. Хадагны үзүүрт зангидан уяж үлдээх таван зуун төгрөгөө хурга хариулж яваа халтар хүүд чихэр авч идээрэй гээд сайртай хөөрхөн гарт нь атгуулчих. Ядаж улсын мөнгөн тэмдэгт гүйлгээнд орно. Бид чинь тийм баян бил үү. Овооны эх тандаа олзны эх наддаа гээд өргөж байгаа идээ чинь ядаж шувуу хооллож болох,байгаль өөрөө шингээж чадахаар сав баглаа боодлоос нь цэвэрлэчих. Идэж уусан, эдэлж хэрэглэсэн бүхнээ энд тэндгүй үлдээж хаясан олиггүй нэгний хогийг сэтгэл гаргаад цэвэрлэчих. Уул нүдтэй, чихтэй. Таныг хардаг бас сонсдог юм шүү. Дээрх бүхэнд чинь уул сэтгэлээсээ баярлаж, та ивээлд нь багтах болно оо” гэжээ.

0 Сэтгэгдэл
Зочин
Жинхэнэ монгол ухамсар, соёл илрэн гарч байна. Мундаг эмэгтэй.
2016.03.03
2016.03.02
2016.03.02
2016.03.02
2016.03.02