БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Н.Эрдэнэ: Шүүгчид дуу нэгтэйгээр алтан цом өгсөн
А.АКЭРКЭ
“Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэд болох Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид Испани улсад зохиогдсон ес дэх удаагийн олон улсын тэмцээнээс “Алтан цом” гардлаа. Тэд шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож, шүүгчдийг төдийгүй бусад орны жүжигчдийг суудлаас нь босгосон талаар бид өмнө мэдээлсэн. Харин энэ удаад Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэтэй “Үгийн солио” булангаараа холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна Монголын циркчдийн продюссер нь юм.

-Юуны өмнө танд болон жүжигчдэдээ “Алтан цом” гардсанд баяр хүргэе. Монголчууд маань бүгд л баяртай байна. Та манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд шүүгчид дуу нэгтэйгээр манай жүжигчдэд алтан цом өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мэдээж надад бол сайхан байна. Сэтгэл өндөр байна. Эх орноо төлөөлж оролцоод алт авлаа. Шүүгчид хүртэл манай жүжигчдийн үзүүлбэр дуусахад бүгд босч алга ташлаа. Энэ бол маш том хүндлэл.
-Манай жүжигчид өөрсдөө ямар сэтгэгдэлтэй байна вэ. Яг хажууд нь байгаа хүний хувьд тэдний баяр, хөөрийг мэдрээд сайхан байгаа байх?
-Бүгд л сэтгэгдэл өндөр байна. Тэмцээн дөнгөж сая дууслаа. Одоо гурван цагийн дараа ОХУ-ын нийслэл рүү явж, дараагийн тэмцээндээ оролцох гэж байна.
-Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар учиртай тэмцээн юм бэ?
-Орост болж буй энэ тэмцээн нь тус улсад болж байгаа ес дэх удаагийн олон улсын чанартай уралдаан. Шидэх банз, шидэлттэй акробат гэсэн хоёр номероор оролцохоос гадна миний бие шүүгчээр ажиллана.
-Ингэхэд хэдийд эх орондоо ирэх вэ?
-Энэ сарын 10 гэхэд оччих болов уу.
-Цаг зав гаргасанд баярлалаа. Та бүгдэд дахин “Алтан цом” авчрахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Бид хичээх болно.
циркчидэдээ баяр хүргэе,, ямар сайхан мэдээ ,та бүгдийг ард түмэн ,төр засгаа шагнаж урмыг нь хөөргөх байгаа та нартаа их баярлаж сууна ,сайн яваад эх орондоо ирээрэй амжилт.
Sain baina. AMJILT!
-Дэлхийд данстай монгол циркчид алтан цомоо гардлаа-
А.АКЭРКЭ
“Идол” олон улсын циркийн наадмын мөнгөн цомын эзэд болох Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид Испани улсад зохиогдсон ес дэх удаагийн олон улсын тэмцээнээс “Алтан цом” гардлаа. Тэд шидэх банз, дудартай акробатын төрөлд оролцож, шүүгчдийг төдийгүй бусад орны жүжигчдийг суудлаас нь босгосон талаар бид өмнө мэдээлсэн. Харин энэ удаад Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэтэй “Үгийн солио” булангаараа холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрээр тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласнаас гадна Монголын циркчдийн продюссер нь юм.

-Юуны өмнө танд болон жүжигчдэдээ “Алтан цом” гардсанд баяр хүргэе. Монголчууд маань бүгд л баяртай байна. Та манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Хамгийн түрүүнд шүүгчид дуу нэгтэйгээр манай жүжигчдэд алтан цом өгсөн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мэдээж надад бол сайхан байна. Сэтгэл өндөр байна. Эх орноо төлөөлж оролцоод алт авлаа. Шүүгчид хүртэл манай жүжигчдийн үзүүлбэр дуусахад бүгд босч алга ташлаа. Энэ бол маш том хүндлэл.
-Манай жүжигчид өөрсдөө ямар сэтгэгдэлтэй байна вэ. Яг хажууд нь байгаа хүний хувьд тэдний баяр, хөөрийг мэдрээд сайхан байгаа байх?
-Бүгд л сэтгэгдэл өндөр байна. Тэмцээн дөнгөж сая дууслаа. Одоо гурван цагийн дараа ОХУ-ын нийслэл рүү явж, дараагийн тэмцээндээ оролцох гэж байна.
-Тэмцээнийхээ талаар товч мэдээлэл өгөхгүй юу. Ямар учиртай тэмцээн юм бэ?
-Орост болж буй энэ тэмцээн нь тус улсад болж байгаа ес дэх удаагийн олон улсын чанартай уралдаан. Шидэх банз, шидэлттэй акробат гэсэн хоёр номероор оролцохоос гадна миний бие шүүгчээр ажиллана.
-Ингэхэд хэдийд эх орондоо ирэх вэ?
-Энэ сарын 10 гэхэд оччих болов уу.
-Цаг зав гаргасанд баярлалаа. Та бүгдэд дахин “Алтан цом” авчрахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Бид хичээх болно.
0 Сэтгэгдэл
зочин
циркийн байрыг циркчдэд өгөөчээ.Ард түмний хөрөнгийг яахаараа Давгадорж авдаг юм бэ?
2016.03.02
2016.03.02
2016.03.02
























