Тайлбаргүй
Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ
Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
Филиппиний эргээс занданшсан шарилтай завь олдлоо

Филиппиний хоёр залуу загасчилж яваад далайд цагаан завьтай тааралдсан байна. Дарвуул нь эвдэрч, усанд талаараа хазайж орсон энэ завь задгай далайд нэлээд удаан живсэн нь илт байсан болохоор тэд завин дээр гарч үзэхээр шийдсэн байна.

Завин дах эд зүйл эмх замбараагүй болж амрах өрөөнд нь холбооны хэрэгслийн дэргэд ахмад нь суугаагаараа нас барж, далайн давстай ус, салхинд занданшсан байжээ. Холбооны станцын дэргэд суугаагаараа нас барсныг үзэхэд тэрээр тусламж дуудахыг оролдож байсан бололтой.

Завин дахь бичиг баримтаар завины эзэн энэ хүн бол немцийн аялагч, 59 настай Манфред Фриц Байорат болохыг мэджээ.
Ахмадын дэргэд бас тэрээр бүр 2010 онд хорт хавдраар нас барсан эхнэр Клаудиидаа бичсэн захидал нь байсан байна. Манфред Байорат сүүлийн 20 жил эхнэртэйгээ хамт далайгаар аялж байгаад эхнэрээ нас барахаас хоёр жилийн өмнө салсан гэнэ. Байоратын талийгаач эхнэртээ бичсэн захидал “30 жил чи бид хоёр хамтдаа нэг л замаар явсан. Гэвч ямар нэгэн хар хүч чи бид хоёрын замыг салгаж. Одоо чи алга. Чи минь холын холд амар амгалан байх болтугай. Чиний Манфред” гэж төгсчээ.
Одоо филиппин, германы хууль сахиулагчид Манфредийн төрөл төрөгсөд, найз нөхдийг хайж байгаа гэнэ.

Завийг филиппиний Баробо арлын эргээс олжээ.

Завин дээр хоол хүнс хангалттай байлаа.

Завь дээрх эд зүйл эмх замбараагүй болжээ

12 метр урттай Sayo завины эзэн бол немцийн аялагч Манфред Фриц Байорат.
Талийгаачийн сүүлчийн гэрэл зураг

Ахмадын гэргий Клаудия зургаан жилийн өмнө хорт хавдраар нас барсан. Тэрээр 20 жилийн турш нөхөртэйгөө далайгаар аялсан ч нас барахаасаа хоёр жилийн өмнө салсан байна. Манфред сүүлийн үгээ түүнд зориулж бичсэн хэрэг.

Завин дээрээс Манфредийн гэр бүлийн гэрэл зургийн цомог олдсон нь энэ. Гэр бүл, найз нөхөдтэйгөө хээрийн цай ууж байгаа зураг.
sonirholtoi medee bn !
Жинхэнэ эр хун

0 Сэтгэгдэл
Germans
mundag humuus shuu
2016.09.22
2016.03.03
2016.03.02