Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Ш.Түвдэндорж: Сонгуулийн хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэж заагаагүй
Б.ШИРНЭН
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Түүний боловсруулсан тогтоолын төслийг уржигдар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санал уламжлахаар тогтсон байна. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр төсөлдөө тусгаад байгаа юм. Энэ асуудлыг хууль санаачлагчаас нь тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуульд болон тойрог, мандатын харьцаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байна. Засгийн газар хүртэл энэ хуульд холбогдох саналаа хүргүүлэх гэж байгаа юм байна. Цаг нь тулсан үед үнэхээр өөрчлөлт оруулах шалтгаан байгаа юм уу?
-Хуулийн төсөл өргөн барих болсон шалтгаан нь энэ оны нэгдүгээр сард болсон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож, түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр манай улсын нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалтыг, УИХ-ыг ард нийтээр шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаачид үздэг. Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилснээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь нийслэлийн зургааг нь тойрогт тус бүр нэг нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянган орчим сонгогчийг төлөөлж, орон нутагт 50 орчим мянган сонгогчийг төлөөлж байгаа. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм.
-Уг нь, зургаан сарын дотор энэ хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гээд байгаа шүү дээ?
-Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж 2003 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолд “ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэхдээ хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байгаа. Ер нь, олон үзэл баримтлал, тогтоол УИХ-аас баталдаг ч хууль яаж гарсанаас тэр нь үндсэн дагаж мөрдөх баримт бичиг болдог. Тэгэхээр хуулиа дагах нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн хуулийн үндсэн конценц бүтцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.
-Сөрөг хүчнийхэн тойргийн мандатын тоог цөөлөх асуудлыг дэмжээгүй. Энэ удаад яах бол?
-УИХ-аар тойргийн мандат хэлэлцэх үеэр МАН болон бие даагч гишүүдээс намын жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн ярьсан. Тийм болохоор нэрсийн жагсаалтыг цөөлж байгаа миний төслийг дэмжинэ гэж харж байгаа.
УИХ-ын тогтоол чинь хуультайгаа адил эрх зүйн баримт гээд ярьж байхыг сонссон шүү.Одоо тогтоолоо өөрчилөх үү.Төрийн толгойд ойртуулж болмооргүй усан толгой олон байна.
Б.ШИРНЭНУИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ. Түүний боловсруулсан тогтоолын төслийг уржигдар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, санал уламжлахаар тогтсон байна. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр төсөлдөө тусгаад байгаа юм. Энэ асуудлыг хууль санаачлагчаас нь тодрууллаа.
-Сонгуулийн тухай хуульд болон тойрог, мандатын харьцаанд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан байна. Засгийн газар хүртэл энэ хуульд холбогдох саналаа хүргүүлэх гэж байгаа юм байна. Цаг нь тулсан үед үнэхээр өөрчлөлт оруулах шалтгаан байгаа юм уу?
-Хуулийн төсөл өргөн барих болсон шалтгаан нь энэ оны нэгдүгээр сард болсон УИХ-ын намрын чуулганы төгсгөлд УИХ-ын тойргийг 26 байхаар тогтоож, түүнд хуваарилагдах мандатын тоог тогтоосон. Энэ үеэр манай улсын нийслэлийн сонгогчдын тоо өмнөх сонгуулийнхтай харьцуулбал өссөн, хот хөдөөнөөс сонгогдож байгаа УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчдыг төлөөлөх мандат, сонгогчдын тоо нь харьцангуй зөрүүтэй байгаа нь Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байсан. Түүнчлэн намын нэрсийн жагсаалтыг, УИХ-ыг ард нийтээр шууд сонгож байгуулна гэсэн заалттай зөрчилддөг гэж зарим судлаачид үздэг. Гэсэн ч тухайн үед хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжилснээр энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Харин нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой гэж үзсэн. Энэ үзэл санааны дагуу намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа 28-н мандатаас зургааг нь нийслэлийн зургааг нь тойрогт тус бүр нэг нэг мандатаар нэмж оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэж харсан юм. Одоогийн байдлаар нийслэлд нэг гишүүн 100 мянган орчим сонгогчийг төлөөлж, орон нутагт 50 орчим мянган сонгогчийг төлөөлж байгаа. Энэ хол зөрүүг тодорхой хэмжээгээр багасгаж нийслэлийн сонгогчдын эрх ашгийг хамгаалах тэдний төлөө дуугарч, ажил хийх төлөөллийнх нь тоог нэмэх боломж нээгдэж байгаа юм.
-Уг нь, зургаан сарын дотор энэ хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гээд байгаа шүү дээ?
-Монгол Улсын Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр гэж 2003 оны УИХ-ын 41 дүгээр тогтоолд “ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын дотор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий. Гэхдээ хуулиар өөрчилж болохгүй гэж заагаагүй. УИХ-аас баталсан хууль нь тогтоолоосоо илүү хүчин чадалтай гэж би ойлгож байгаа. Ер нь, олон үзэл баримтлал, тогтоол УИХ-аас баталдаг ч хууль яаж гарсанаас тэр нь үндсэн дагаж мөрдөх баримт бичиг болдог. Тэгэхээр хуулиа дагах нь зүйн хэрэг. Тэгээд ч энэ нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн хуулийн үндсэн конценц бүтцийг өөрчлөхгүй, ард иргэдийн хүсэл санааг тусгаж хуулийг сайжруулсан өөрчлөлт гэж үзэж байна.
-Сөрөг хүчнийхэн тойргийн мандатын тоог цөөлөх асуудлыг дэмжээгүй. Энэ удаад яах бол?
-УИХ-аар тойргийн мандат хэлэлцэх үеэр МАН болон бие даагч гишүүдээс намын жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн ярьсан. Тийм болохоор нэрсийн жагсаалтыг цөөлж байгаа миний төслийг дэмжинэ гэж харж байгаа.
0 Сэтгэгдэл
2016.03.02



















