Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Түүхийн сэжмээр “хөтлөлцөв”

МАХН, МАН-ын удирлагууд өчигдөр Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэлээ. Н.Энхбаяр, М.Энхболд тэргүүтэй улс төрийн хоёр хүчний удирлагууд эхлээд Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөсөн бөгөөд тэднийг дагалдан хоёр намын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл мөн хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараа хоёр намын хамтарсан баярын хурал болж, намын удирдлагууд болон тус намуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд, намын үүрийн гишүүд хуралд оролцлоо.
Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “МАН 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олох их тэмцлийг оройлон манлайлсан. Тиймээс МАН-ын түүх бол Монголын ХХ зууны хөгжил дэвшлийн түүх юм. ХХ зуунд улс орноо орчин цагийн соёл иргэншил өөд түүчээлэн хүргэсэн” гэсэн юм.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН, МАН ард түмнийхээ төлөө байгуулагдсан гэдгээ санаж байх хэрэгтэй. Гэхдээ одоо хоёр нам нэгдэх цаг байхгүй болсон. Харин сонгуульд хамтарч орох боломж нээлттэй байгаа” гэж хэллээ.
Угшил нэгт хоёр намын удирдлагууд таван жилийн дараа анх удаа Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь тус хоёр намын дахин нэгдэх асуудлыг нийгмийн дунд хурцатгаж байна. Гэхдээ сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудыг Улсын дээд шүүхээс зарласан тул нэгдэж, нийлэх хуулийн хугацаа дууссан. Тиймээс хоёр нам ирэх зуны сонгуульд эвсэж оролцох боломжтой юм.
Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хоёр нам хамтран ой тэмдэглэх болсон шалтгааныг “Эх орончдын баяр”-ын өдөр угшил нэгт МАН, МАХН хамтран тэмдэглэж байгаа. Улс орны язгуур эрх ашиг, сайн сайхны төлөө улс төрийн намууд улстөрчид хувийн эрх ашгийг хойш нь тавьж хамтран нэгдэж, ойлголцон зөвшилцөж ажиллах нь чухал. Үүний илэрхийлэл хоёр нам хамтарч баяраа тэмдэглэж байгаа явдал юм” гэж тайлбарлалаа. Мөн “нийгэмд хоёр нам эвсэж сонгуульд орох уу, гэдэг хүлээлт нэлээд байх шиг байна. Энэ талаар хоёр намын ахмадуудын зүгээс өргөх бичиг явуулсан. Өнөөдөр “Эх орончдын баярын өдөр” хамтдаа тэмдэглэж байна. Цаашдын асуудлыг хоёр нам баярын дараа хамтдаа хэлэлцээд явах боломж байгаа” гэлээ.
Ямартай ч, намын дотоод хагарлын улмаас салж, таван жил дахин хошуу холбоогүй хоёр нам угшил нэгт гэх түүхийн сэжмээр дахин холбогдож, УИХ-ын сонгуульд эвсэх талаар ярьж эхлэв.

0 Сэтгэгдэл