Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ЫН ДАРГАД С.БЯМБАЦОГТЫГ НЭР ДЭВШҮҮЛЖ, ДЭМЖЛЭЭ
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450-500 байхаар тогтоожээ
Хуванцар бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
1072 хувьцаатай иргэдэд 63 242 төгрөгийн ногдол ашгийг 04.30-нд олгоно
Байгаль орчны улсын хяналтын газраас авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж эхэллээ
88 дахь удаагийн Оскарыг “Mad Max” хамлаа
Б.БААТАР
Кино урлагийн хувьд маш том үйл явдал болж өнгөрлөө. Кино академийн 88 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай болов. Оскарын шагналын 40 гаруй удаагийн шагнал гардуулах ёслолд өнгөт арьстай уран бүтээлчийн бүтээл нэр дэвшиж байгаагүй аж. Үүнийг хөтлөгч “цагаан Оскар” хэмээн хошигнон хэлсэн юм.

88 дахь Оскарын эзэн хэн хэн болсоныг хүргэе. “Mad Max” кино Нийт зургаан шагнал буюу шилдэг хувцас дизайн, бүтээлийн дизайн, нүүр будалт, эвлүүлэг, дууны найруулга, дууны эффекс, график хүртлээ. “The Revenant” бүтээл шилдэг зураг авалт төрөл уран бүтээлчдийнх нь эхний Оскар байлаа. Тэдний буухиа үүгээр дуусахгүй. Шилдэг найруулагчийн 88 дахь удаагийн Оскарын алтан барималыг Мексикийн кино найруулагч Алехандро Иньярритуд “The Revenant” кино авчирсан нь энэ.
Ингээд ч зосгохгүй Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг Леонардо ДиКаприо “The Revenant”-д бүтээсэн дүрээрээ гардан авч, дуулиан шуугианы эзэн болсон юм. Харин шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр “Room” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Бри Ларсон хүртэв.
Гол дүрээс ч дутахгүйгээр олны анхаарлыг татаж байдаг номинац бол шилдэг туслах дүрийн шагнал. Энэ жилийн шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Марк Рэйлэнс “Bridge of Spies” уран бүтээлээр, шилдэг эмэгтэй туслах дүрийг “The Danish girl” кинонд дүрээ чадварлагаар амилуулсан Алисия Викандер Оскарын эзэн болсон билээ.
Компьютер зураглал, визуал эффект уран бүтээлээр “Ex Machina” тодорлоо. Харин шилдэг богино хэмжээний уран бүтээлд “Bear Story” буюу “Баавгайн түүх” хэмээх гэр бүлийн харилцаа, халуун дулаан уур амьсгал бий болгосон шилдэг бүтээл алтан хүн хүртсэн юм.
Харин оны шилдэг киногоор сэтгүүлчдийн тухай өгүүлэх “Spotlight” нэртэй уран бүтээл шалгарч Оскар авсан бол “Inside out” бүрэн хэмжээний хүүхэлдэйн киногоороо найруулагч Пит Доктер, Рональдо Дель Кармен нар “Шилдэг бүрэн хэмжээний анимейшн кино” шагналыг хүртлээ. Оскарын шагнал гардуулах ёслолын “Гадаад хэл дээрх шилдэг кино”-оор Унгар улсын найруулагч Ласло Немешийн бүтээл “Son of Sаul” кино шалгарч, оны “Шилдэг баримтат кино” номинацид алдарт дуучин Эми Уайнхаусын тухай “Amy” кино Оскарын шагналыг уран бүтээлчдэдээ авчирсан юм.

0 Сэтгэгдэл