Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН, ИЗНН-ын нэгдэл Дорнод аймгаас эхэллээ
Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулахын төлөө гэсэн эрхэм зорилго, үзэл баримлал, байр суурь баримтлан үйл ажиллагаа явуулж ирсэн Ардчилсан нам, Иргэний зориг, ногоон намын нэгдэх түүхэн үйл явц Дорнод нутгаас эхэллээ. Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны унаган нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын АН, ИЗНН-ын удирдлагууд өчигдөр нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ийнхүү тус сумын ИЗНН АН-ын бүрэлдэхүүн хэсэг болон нэгдэж буй нь энэ.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр АН, ИЗНН-ын дарга нар Төрийн ордонд уулзаж, нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсныг Дорнод аймгийн Дашбалбар сумын ИЗНН талархалтай хүлээн авсан байна. Ингээд Улс төрийн намуудын тухай хуулийн 15.2-ын дагуу гишүүдийнхээ дунд хэлэлцүүлэг өрнүүлж, дэмжсэн учир АН-тай нэгдэх үйл явцыг эхлүүлжээ.

Дашбалбар сумын АН, ИЗНН нэгдсэнээр цаашид улс төрийн хүрээнд хийгдэх бодлого, шийдвэр, бүхий л үйл ажиллагаа нь хамтынх байна гэдгийг тэд онцол байгаа юм.

АН, ИЗНН нэгдэж үйл ажиллагаагаа явуулах нь Монгол Улсын эв нэгдэл, үндэсний эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хийж байгаа чухал алхам хэмээн үзэж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан