БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Үүлэн дээр явж байгаа хүний үл итгэмээр зураг

Онгоцоор олон цаг ниснэ гэдэг ямар байдаг билээ дээ. Уйдаад ном сонингоо уншиж дуусаад компьютер тоглож, хөгжим сонсон, кино үзэж цаг нөхцөөхийг оролддог.

Зарим нь цонхоор харан үүл, уул харж явах нь ч бий. Австриас Их Британийг зорьж явсан онгоцны зорчигч 30 настай Ник О’Донахью мөн л хийх зүйлгүй гиеүрч цонхоор харж яваад хүн итгэмээргүй, сонин зүйлийн гэрч болж, гэрэл зургийн аппаратаа шүүрэн авчээ.

Онгоцноос харагдах цагаан үүлс дээгүүр хэн нэгэн хүн өөдөөс нь алхаад ирж явах шиг харагдсан байна. Зургаа тэрээр интернетийн сүлжээнд оруулснаас хойш олон хүн үүнийг ёстой байж боломгүй зүйл гэж бичиж нэг хэсэг нь хүүхэлдэйн The Iron Giant киноны төмөр хүн, нөгөө зарим нь ямар нэг үйлдвэр заводын яндан гэж бичжээ.

Ник О’Донахью өөрөө болохоор “Би Австриас ирж явахдаа цонхоор л харж явлаа. Эхлээд би ямар нэгэн толбо юм уу гэж бодтол бүр дүрс тодроод ирсэн. Хамт явсан хүн, ойр орчныхондоо хэлбэл тэд надлаас дутуугүй гайхацгаалаа. Дүрс биднээс нэлээд хол байсан, гэхдээ бидэнд хоёр минут хэртэй л хугацаагаар харагдсан болохоор би зураг дарж амжсан. Хүмүүс үүнийг үйлдвэрийн яндан, эсвэл ямар нэгэн эффект гэж бичиж байна. Гэхдээ надад бол ямар нэгэн хүний дүрс шиг л харагдаад байгаа юм” гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл